Багавтар үүлтэй, цас орохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Багавтар үүлтэй, цас орохгүй

2022 оны нэгдүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хойд хэсгээр үүлэрхэг. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 23-28 градус, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнодын тал нутгаар 13-18 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 12-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ШУУРХАЙ: Дотоодод омикроны 5 тохиолдол бүртгэгдэж, халдварын дөрөвдүгээр үе эхэлснийг зарлалаа
ШУУРХАЙ: Дотоодод омикроны 5 тохиолдол бүртгэгдэж, халдварын дөрөвдүгээр үе эхэлснийг зарлалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.