ШУУРХАЙ: Дотоодод омикроны 5 тохиолдол бүртгэгдэж, халдварын дөрөвдүгээр үе эхэлснийг зарлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Дотоодод омикроны 5 тохиолдол бүртгэгдэж, халдварын дөрөвдүгээр үе эхэлснийг зарлалаа

/2022.1.9/ Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрээр:

-Манай улс геномын дараалал тодорхойлох шинжилгээг өнгөрөгч арванхоёрдугаар сараас хойш хийж байна.

Өнгөрөгч баасан гарагт 12 сорьцод омикрон хувилбар манай улсад бүртгэгдсэн. Энэ бол зөөвөрлөгдсөн тохиолдол байлаа.

Харин өнөөдөр буюу нэгдүгээр 9-ний өдөр хийсэн шинжилгээгээр мөн таван тохиолдол бүртгэгдлээ. Ингэхээр дотоодод омикроны таван тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор мэдэгдэж байна. Одоо өдөрт батлагдаж байгаа тохиолдлын дотор омикроны тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн хоёр хоногт тохиолдлын тоо мянгаас илүү бүртгэгдэж байна. Нийслэлд хоногт 700-800, орон нутагт 200-300 тохиолдол бүртгэгдэж байна. Цаашдаа орон нутагт тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай болсныг харуулж байна.

Баярууд өргөн хүрээнд хийгдсэн нь тохиолдлын тоо нэмэгдэх нэг шалтгаан болсон. Вакцинд иргэд идэвхтэй хамрагдаж байна. Нэмэлт тунд зорилтот бүлгийн 48,9 хувь нь хамрагдаж байна. Энэ нь гуравдугаар тун хийгдэж байгаа улсуудын дунд өндөрт тооцогдоно.

Нэгдүгээр сарын 6-ны өдөр дөрөвдүгээр тунд хамрагдах шийдвэрийг гаргаснаас хойш 2000 гаруй иргэд хамрагджээ.

Сүүлийн өдрүүдэд хамрагдалтын тоо нэмэгдэж байгаа нь дөрөвдүгээр давалгаа эхэлснийг мэдэгдэж байна. Дөрөвдүгээр давалгааны оргил үеийг нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр байх болно гэж эрдэмтдийн баг тооцооллоо. Хэдий тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ч омикрон халдвар нь харьцангуй хөнгөн гэдгийг олон улсад батлаад байна. Манайд батлагдсан тохиолдлоос 96 хувь нь хөнгөн, 4 хувь нь хүндэвтэр шинжтэй байна.

Коронавирүсийн халдварын дөрөвдүгээр давалгаа томуугийн оргил үетэй давхцаж байгаа нь эмнэлэгийн орны ачааллыг нэмэх хандлагатай байна. Бид эхний ээлжинд хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг суурь өвчтэй ахмад настан зэрэг эрсдэлтэй бүлгийг эрэмбэлэн эмчлэх тул та бүхнийг хүлээцтэй байхыг уриалж байна. Засгийн газар, УОК, ЭМЯ энэхүү давалгааг аль болох хөл хорио тавихгүйгээр даван туулахаар хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Та бүхний оролцоо, хариуцлага, хамтын хүчээр бид хамтдаа энэ давалгааг амжилттай даван туулж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна" гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү. Видео тоглогдохгүй байвал ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.

Элит Гран При шатрын тэмцээний ялагчид тодорлоо
Элит Гран При шатрын тэмцээний ялагчид тодорлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.