“Баатар хотын бас миний түүх” хүүхдэд зориулсан бүтээлч дэвтрийг бүтээжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Баатар хотын бас миний түүх” хүүхдэд зориулсан бүтээлч дэвтрийг бүтээжээ

May be an image of 11 people, people standing and indoor

/2021.11.25/: Европын Холбооны дэмжлэгтэйгээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас (ОУЭЗХБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Ковид-19 цар тахлын үр нөлөөг бууруулах” (2021-2022) төслийн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран олон нийтийн хүүхдийн эрх болон хүүхэд хамгааллын тусламж үйлчилгээний талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Баатар хотын бас миний түүх” хүүхдэд зориулсан бүтээлч дэвтрийг бүтээсэн бөгөөд өнөөдөр 11 дүгээр сарын 25-ны өдөр тус бүтээлч дэвтрээс 1,000 хувийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гардуулан өглөө.

May be an image of indoor

Тус бүтээлч дэвтрийг сургуулийн 6-10 насны хүүхдэд зориулан, тэдний танин мэдэхүйн онцлог, хөгжлийн түвшинд нийцүүлэн, хүүхдэд ээлтэй хэлбэрээр боловсруулсан ба Ковид-19 цар тахлын улмаас үүссэн стрессийг даван туулах арга техник, тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг агуулсан байна.

Төслийн хүрээнд тус бүтээлч дэвтрийг ашиглан сургалт явуулах Сургагч багш нарыг бэлтгэсэн бөгөөд уг сургалтанд Улаанбаатар хот болон Архангай, Завхан, Дорнод аймагт 6 иргэний нийгмийн байгууллагатай хамтран нийт 243 хүүхдийг хамруулаад байна.

May be an image of 7 people, people standing and indoor

Түүнчлэн тус бүтээлч дэвтрийг дагалдуулж хүүхдэд зориулсан гурван цуврал видео бүтээгдсэн бөгөөд Олон улсын хүүхдийн эрхийн конвенцын өдөр буюу Дэлхийн хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан MNB Үндэсний телевиз болон Малчин телевизийн сувгаар олон нийтэд хүргэлээ.

Мөн түүнчлэн дээрх бүтээлч дэвтэрийг ашиглан сургалт явуулах Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 64 мэргэжилтэнг сургагч багшаар бэлтгэх ба үүнд 1,000 хүүхдийг хамруулахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: ГБХЗХГ

“Улаанбаатар төмөр зам”-ын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа
“Улаанбаатар төмөр зам”-ын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.