13,8 тэрбум төгрөгөөр 2,300 төлбөртэй гарааш барина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

13,8 тэрбум төгрөгөөр 2,300 төлбөртэй гарааш барина

No description available.

/2021.11.10/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Шинэ эдийн засгийн үүд хаалгыг нээсэн, засаг захиргааны шинэ нэгжтэй байхаар төлөвлөсөн.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Мөн нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх 420 тэрбум төгрөгийг нийслэлд үлдээсэн. Энэ мөнгийг түгжрэл болон үүнийг тойрсон асуудлуудыг шийдэхэд зарцуулна. Энэ хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөлөө. Тодруулбал,

  • 6 байршилд 21 км зам тавина. Үүнд 354 тэрбум төгрөгийг 2024 он хүртэл зарцуулна.
  • Улаанбаатарт газар чөлөөлөлтийн асуудал маш ярвигтай асуудал байдаг. Үүний улмаас бүтээн байгуулалтын ажил хойшилдог. Хувь хүний өмч тул төр засаг хамаагүй газар ашиглах боломжгүй. 499 нэгж талбар газрыг чөлөөлөхөд 169 тэрбум төгрөг зарцуулна.
  • Бага тойрууд хамгийн их замын ачаалалтай байдаг тул 13,8 тэрбум төгрөгөөр 2,300 төлбөртэй гарааш барина.
  • Уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэхийн тул 30 байршилд 30 тэрбум төгрөгөөр авто замын инженерчлэл нэвтрүүлнэ.
  • Нийтийн тээврийн паркийг шинэчилнэ. Нийт автобусны 75 хувь нь буурсан. 500 шинэ автобус худалдаж авна. Гүүрэн тулгуурт тээврийг нэвтрүүлнэ. Үүний санхүүжилтийг 420 тэрбумаас гаргахгүй. Дугуйн зам шинээр тавина. Эдгээр төслийг хэрэгжүүлэх нэгжийг шинээр байгуулна. Энд өндөр боловсролтой, мэдлэг чадвартай хүмүүс ажиллуулна
  • Гүүрэн тулгуурт тээврийг нэвтрүүлнэ. Үүний санхүүжилтийг 420 тэрбумаас гаргахгүй. Энэ ажил ирэх хавар эхэлнэ. Өнөөдөр энэ тээврийн трассыг хэлэлцлээ. 13 буудалтай, 500 мянган хүнд үйлчлэх тээвэр байна. Ирэх оны эхээр ТЭЗҮ-г боловсруулж, 2024 онд дуусгана. Эхний трасс Нисэхээс эхэлнэ. дараагийнх нь Толгойтос яваад Шархадны төвд очих юм.
  • Дугуйн зам шинээр тавина.

Нийслэл хотын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд багтаамж ихтэй, шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г ирэх оны нэгдүгээр улиралд багтаан боловсруулах ажлыг гүйцэтгэх этгээдийг онцгой журмын дагуу шалгаруулж, ажлыг эхлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгав.


Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад чиглэсэн үндсэн ба гол зам, замын байгууламж, хөнгөн галт тэрэг, шинэ тойрог зам барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг “Хөгжлийн төсөл”-д хамруулахаар боллоо.


“Хөгжлийн төсөл”-д хамрагдах дээрх төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтад зориулж Засгийн газраас, Хөгжлийн банкинд Засгийн газрын өрийн баталгаа гаргах, өрийн баталгааны шимтгэлээс чөлөөлнө.
2022 оны улсын төсвийн төсөлд автозамын түгжрэлийг бууруулахад зориулсан 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл болох тулгуурт гүүрэн байгууламж барьж байгуулахтай холбоотой ногоон зээл авах, түүнтэй холбоотой хувь нийлүүлсэн компани байгуулах, хөрөнгийг санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нарт даалгалаа.

Б.Жавхлан: 100 хувь төрийн мэдэлд байх шаардлагатай 30 гаруй компани байна
Б.Жавхлан: 100 хувь төрийн мэдэлд байх шаардлагатай 30 гаруй компани байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.