/2021.11.10/ Засгийн Газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран төрийн өмчийн үйлдвэрийн газруудад бүтцийн өөрчлөлт хийх талаар санал оруулсан. Гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийгдэнэ:
- Стратегийн хувьд 100 хувь төрийн өмчих байх шаардлагатай
- ХК болгох хэлбэрээр. Өөрөөр хэлбэл бирж рүү гаргаж олон нийтийн хяналтад оруулж эдийн засаг нийгмийн өгөөжийг нь нэмэгдүүлнэ.
- Цаашдаа төрийн өмчит байх шаардлагагүй ангиллаар хийх гэж байгаагаа танилцуулж байсан.
Төрийн мэдэлд 100 хувь байх шаарлагатай ААН-ийг зарлаж, тогтвортой бодлогоор Засгийн Газар дэмжиж ажиллахаа танилцуулсан. 30 гаруй компани байсан.
- Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюутолгой, УБДС, Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал гэх мэт.
Дээрх компани нь стратегийн хувьд зуун хувьд төрийн мэдэлд байх шаардлагатай. Дээрх байгууллагуудын ихэвчлэн их хэмжээний алдагдалтай ажилладаг.