/2021.10.19/: Цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагын хүн хүч хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан сайн дурын жолоочдыг авч ажиллуулж байгаа билээ.
Тэгвэл энэхүү нөхцөл байдалд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа нэгэн бол реппэр Жии билээ. Тэрээр өмнө нь өрхийн эмнэлэгт сайн дураар ажиллаж байгаа тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэж байсан бол өнөөдөр БЗД-ийн 27-р хорооны Андсайхан өрхийн эрүүл мэндийн төвд ажилласан тухайгаа өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
Өнөөдөр БЗД 27-р хороо "Андсайхан" өрхийн эрүүл мэндийн төвд сайн дураар ажиллав.
Боломжоороо өрхийн эмнэлгүүддээ сайн дурын ажил хийж тус болоорой хүмүүс ээ!!!
Энэ хэцүү цаг үеийг эрвийх дэрвийхээрээ нэгэндээ дэм болж байж давна шүү хэдүүлээ