/2021.10.19/ Өнөөдөр иргэн О.Отгонтөгс: МУГЖ С.Жавхлан нь жүжигчин М.Баярмагнайн хамтаар Сангийн сайд Б.Жавхлангаас "Хамаг Монгол" тоглолтыг орон даяар хийх дөрвөн тэрбум төгрөг "шантаажилж" шаардсан хэмээн мэдээлсэн.
Энэ талаар сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад энэ бүхэн "үнэн" гэж хариулсан билээ.
Бид Сүхбаатарын талбай дээр очин МУГЖ С.Жавхлангаас таван тэрбум төгрөг шаардсан тань үнэн үү хэмээн асуухад тэрээр "Б.Жавхлан сайдаа дагуулаад ир. Нүүр нүүрээ харалцаж байгаад ярья" гэлээ.