Электрон тамхинд татвар оногдуулснаар 1.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Электрон тамхинд татвар оногдуулснаар 1.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой

Should Vaping Be Banned? - The Atlantic

/2021.10.18/: Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасны дагуу “бүх төрлийн тамхи”-д онцгой албан татвар ногдуулахдаа биет нэгжийг “янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхины хувьд 100 ширхэг” гэж тодорхойлон татвар хураадаг байна.

Гэтэл манай улсад хэрэглээнд өргөн нэвтрээд байгаа электрон тамхинд татвар тогтоохгүй байсаар байна.

Үйлдвэрлэгчийн тодорхойлсон бүтээгдэхүүний танилцуулгад 1500 - 2500 сорох хэмжээтэй гэсэн 1.3 -1.7 мл шингэн бүхий электрон тамхинд татвар ногдуулах биет нэгжийг хэрхэн тодорхойлох, хэдэн ширхэг янжуур тамхитай дүйцүүлэх нь тодорхойгүй.

Is Vaping Safer than Normal Smoking? - Blood Pressure, Cancer Care, Cardiac  / Heart Health, Featured, Health Topics, Lungs & Breathing - Hackensack  Meridian Health

Эрх зүйн зохицуулалтгүйгээс 2020 - 2021 онд импортолсон 822.7 мянган ширхэг электрон тамхинд онцгой албан татвар ногдуулаагүй байна.

Гадны улсуудын жишгээс харахад электрон тамхинд шингэний хэмжээ буюу миллилитр, агуулагдах никотины тун зэргээс хамааруулан татвар ногдуулж байна. Үндэсний Аудитын газрын судлаачдын багийн тооцооллоор 1 ширхэг электрон тамхийг 40 ширхэг буюу 2 хайрцаг янжуур тамхитай дүйцүүлэн үзэхэд 1.4 тэрбум төгрөгийн онцгой албан татварын орлогыг төсөвт төвлөрүүлэх боломжтой байжээ.

Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, электрон тамхины хэрэглээ, импортыг хязгаарлах ач холбогдолтой гэж үзэж байна.

Дэлхийн “Хүнсний өдөр“-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
Дэлхийн “Хүнсний өдөр“-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.