“Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь“ хэлэлцүүлэг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь“ хэлэлцүүлэг болно

/2023.4.21/ Ирэх даваа гарагийн 14:00 цагт "Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь" сэтгүүлчийн ёс зүйн хүрээнд хэлэлцүүлэг болно.

Хэлэлцүүлэг энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан болж буй юм. Энэ жилийн хувьд “ИРЭЭДҮЙН ЭРХЭЭ БҮТЭЭХ НЬ: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийг хангах хөшүүрэг мөн” уриан дор энэ өдрийг тэмдэглэнэ.

Уг өдрийг тохиолдуулан дараах байгууллагууд хамтран үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний эрх зүйн орчны тулгамдсан асуудал, хэвлэл мэдээллийн хариуцлага, ёс зүй, сэтгүүлчдийн аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлагыг ил тодоор хэлэлцэж, асуудал дэвшүүлэх, шийдэл эрэлхийлэх, эв санааны нэгдлээ илэрхийлэх аяныг зохион байгуулж байгаа билээ.

  • ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс,
  • Хүний Эрхийн Үндэсний Комисс,
  • Эмнести Интернэшнл,
  • Глоб Интернэшнл Төв,
  • Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл,
  • Хэвлэлийн Хүрээлэн,
  • Хэвлэл Мэдээллийн Зөвлөл
МИНИЙ ТУРШЛАГА№21: Байгууллагын гадаа халтирч унаад хохирлоо төлүүлсэн нь
МИНИЙ ТУРШЛАГА№21: Байгууллагын гадаа халтирч унаад хохирлоо төлүүлсэн нь
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.