/2023.03.29/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг салбарын сайд танилцуулав.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Хөдөлмөрийн мөлжлөг Монгол Улсад бий. Тэр тусмаа ажил хөдөлмөр эрхэлж буй оюутнуудад хүндрэлүүд тулгардаг. Нэгдүгээрт, хөдөлмөрийн гэрээ хийгддэггүй. Хоёрдугаарт, хөдөлмөрийн гэрээ хийсэн тохиолдолд аман гэрээ хийгээд, заавал найман цаг ажиллуулах нөхцөл тавьдаг. Гэтэл оюутнууд өдрийн цагаар найман цаг ажиллах ямар ч боломжгүй байдаг. Тиймээс өмнө батлагдсан "Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам"-ыг өөрчилж, Засгийн газраар шийдвэр гаргуулна.
Мөн энэ хүрээнд МҮХАҮТ-тай хэлэлцээрт орж, оюутнуудын ажиллах цагийн хуваарь, оюутнуудын нэг цагийн ажлын хөлсийг зах зээлийн дунджаас өсгөх боломжийг судлах чиглэл өгсөн гэлээ.