“Эрдэнэбүрэнгийн УЦС“-ын нөхөн олговрын үлдэгдэл санхүүжилтийг 2024 оны төсөвт тусгана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэбүрэнгийн УЦС“-ын нөхөн олговрын үлдэгдэл санхүүжилтийг 2024 оны төсөвт тусгана

Ж.Лувсандандар: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баруун аймгуудад  хөгжил авчирна | Mongolian Economy

/2023.03.29/: "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих" төслийн хүрээнд барилга угсралтын ажлын техник хяналтын зардалд шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалтад тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгалаа.

Тус төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд туссан болон соёлын өвийг авран хамгаалах ажлыг 2024 онд бүрэн хэрэгжүүлж дуусгах зорилгоор төслийн нөлөөлөлд өртөж байгаа шилжин суурьших айл, өрхийн эд хөрөнгийн болон иргэн бүрт олгох нөхөн олговрын үлдэгдэл санхүүжилт, соёлын өвийг авран хамгаалах ажлын санхүүжилтийг 2024 оны улсын төсөвт тусгахаар болжээ.

Төслийн нөлөөлөлд өртөж байгаа соёлын өвийг авран хамгаалах ажлыг зохион байгуулахад Соёлын яам мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

Эх сурвалж: ЗГ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталжээ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.