Орон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой боллоо

/2023.03.24/ Засгийн газраас хэрэгжүүлж буй "Хөдөөгийн сэргэлт бодлого"-ын хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьших болон тухайн орон нутагт амьдарч буй анх удаа орон сууц худалдаж авах иргэдэд тодорхой хөнгөлөлт үзүүлэхээр болсон билээ.

Тодруулбал, ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгон, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даахаар шийдвэр гарсан.

Тэгвэл УИХ-аар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдсэн аж. Хүүгийн зөрүү болох 8 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгасан байна. Ингэснээр иргэдэд олгох ипотекийн 3 хувийн хүүтэй зээлийг олгож эхлэхээр болжээ.

Энэхүү зээлийг олгож эхэлснээр жилд 2700 хүртэлх өрх хамрагдах нөхцөл бүрдэх юм. Тус шийдвэрийн хүрээнд энэ сарын 23-наас эхлэн ХААН, Ариг, Транс, Богд, Капитрон, Төрийн болон Худалдаа хөгжлийн банканд хандаж зээлд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой.

Зээлийн журамтай ЭНД дарж танилцана уу.

Өнөөдөр 6 хэмийн хүйтэн, цэлмэг байна
Өнөөдөр 6 хэмийн хүйтэн, цэлмэг байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.