/2023.03.20/ Хөдөө, орон нутагт шилжин суурьших болон тухайн орон нутагт амьдарч буй анх удаа орон сууц худалдаж авах иргэдэд тодорхой хөнгөлөлт үзүүлэх талаар холбогдох албаныхан мэдээлж байсан. Тодруулбал,
- Ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг 3% болгож хөнгөлж,
- Урьдчилгаа төлбөрийн 30%-ийн 60%-ийг төр батлан даахаар болсон.
Энэ хүрээнд орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байгаа талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлж байсан юм. Тэгвэл орон нутагт хэрэгжих орон сууцны ипотекийн 3 хувийн зээлийн журам батлагджээ.
Үүнтэй холбоотойгоор “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын нөхцөл, арилжааны банкнаас тавигдах шаардлагыг танилцуулж байна.
Харин зээл эхлэх хугацааг удахгүй мэдээллэх юм байна.