/2023.03.21/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудаснаа зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар яамдаас санал авч эхэлсэн талаар мэдээлсэн.
Тэрээр,
-Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, Эрчим хүчний хэмнэлт, Эдийн засгийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Хичээлийн амралт эхлэхтэй уялдуулан хөдөлгөвөл гэдэг үүднээс санал авч байна гэсэн юм.
Тэгвэл энэхүү асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр болжээ.
Зуны цагийн хуваарьт шилжиж, цагийг нэг цаг урагшлуулахыг Та дэмжих үү?