Их дуулга: Ё.Басхүү, Ц.Цогтбаатар тэргүүтэй 16 жүдоч Гүржийг зорилоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их дуулга: Ё.Басхүү, Ц.Цогтбаатар тэргүүтэй 16 жүдоч Гүржийг зорилоо

/2023.03.21/: Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны ээлжит "Их Дуулга" тэмцээн гуравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Гүржийн нийслэл Тбилисид болох юм.

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр найм, нийт 16 жүдоч оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Гүржийн Грандслам 2021 онд IJF-гийн календарьт багтсан бөгөөд гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг алт, ОУХМ Г.Хэрлэн, Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртэж байсан бол өнгөрсөн жил манай жүдочид оролцоогүй билээ.

Энэ жил Тбилисид зодоглох Монголын жүдочид:

Эрэгтэйчүүдийн:

  • 60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
  • 66 кг: Ё.Басхүү
  • 73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
  • 81 кг: Г.Болор-Очир
  • -100 кг: Б.Гончигсүрэн
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн:

  • 48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
  • 57 кг: М.Ичинхорлоо
  • 63 кг: Б.Ганхайч
  • 70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
  • -78 кг: О.Хүслэн
  • +78 кг: А.Адъяасүрэн

Эх сурвалж: ҮШББСТ

Баруун болон хойд чиглэлд зорчих зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хаалаа
Баруун болон хойд чиглэлд зорчих зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хаалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.