Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

/2023.03.06/ Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сараас тавдугаар саруудад агаарын дундаж температур ихэнхи нутгаар дулаан байх төлөвтэй байна.

Цаг агаар дулаан байхтай холбоотойгоор хуримтлагдсан цас, хөрсний ус, гол мөрний цас хайлж гудамж талбай, айл өрх усанд автах эрсдэлтэй учир болзошгүй шар усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.

Иймд гол усны ойролцоо, уулын ам орчимд суурьшиж байгаа айл өрх болон албан байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, шуудуу татах зэргээр эрсдлээс сэргийлэх шаардлагатай юм. Мөн гол горхи орчим бага насны хүүхдийг тоглуулахгүй, хараа хяналтгүй орхихгүй байх зөвшөөрөгдсөн гүүр гарцаар зорчихыг сануулж байна.

“Зээлээ төлсөн эсэх нь чухал биш, зориулалтын бусаар ашиглана гэдэг ГЭМТ ХЭРЭГ“
“Зээлээ төлсөн эсэх нь чухал биш, зориулалтын бусаар ашиглана гэдэг ГЭМТ ХЭРЭГ“
 
Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа
Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.