“Зээлээ төлсөн эсэх нь чухал биш, зориулалтын бусаар ашиглана гэдэг ГЭМТ ХЭРЭГ“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зээлээ төлсөн эсэх нь чухал биш, зориулалтын бусаар ашиглана гэдэг ГЭМТ ХЭРЭГ“

/2023.03.06/ Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооноос мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Хөгжлийн банкийг Монгол Улсын эдийн засгийг тэлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор байгуулж байсан. Харамсалтай нь олгосон зээлүүдийг зориулалтын бусаар ашигласан. Түүнчлэн эрх мэдлээ урвуулан ашиглаж, зээл олгох явцад нөлөөлсөн байж болзошгүй байна.

Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны зүгээс нэг асуудалд анхаарч байгаа. Юу гэвэл, Хөгжлийн банкнаас авсан зээлийг эргүүлэн төлсөн эсэх нь чухал биш. Зориулалтын бусаар ашигласан эсэхэд анхаарлаа хандуулж байна. Учир нь БНСУ, АНУ, Европын оронд авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан бол эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг. Төслөө бичиж банканд өгөхдөө үнэхээр экспортыг дэмжинэ гэсэн байдаг. Харин мөнгөө авчхаад зориулалтаар нь ашиглаагүй бол Монгол Улсыг хуурч мэхэлж байгаагаас ялгаагүй гэв.

“Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
“Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.