“Соёлын өртөө“ сэтгүүлийн АНХНЫ ДУГААР олон нийтийн хүртээл боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Соёлын өртөө“ сэтгүүлийн АНХНЫ ДУГААР олон нийтийн хүртээл боллоо

/2023.03.02/ Монголчуудын түүх соёл, уламжлалыг үнэн зөвөөр таниулах зорилготой "Соёлын өртөө" сэтгүүлийн анхны дугаар олон нийтийн хүртээл боллоо.

Тус сэтгүүл нь цаашид тогтмол хэвлэхдэх юм. "Соёлын өртөө" сэтгүүлийн Ерөнхий редактор Мө.Батбаяр, "Хүүхэд залуус маань өнөөдөр гаднын кино, нэвтрүүлгүүдийг үзэж, хүмүүжиж байна. 20 жилийн өмнөх миний үзэж, туулсан зүйлийг 20 жилийн дараа ч хойч үе маань үзсээр л байна. Тиймээс хүүхэд, залуустаа түүх соёлоо түгээж, таниулах хэрэгцээ маш их байгаа. Энэ хэрэгцээ шаардлагаас үүдэн "Соёлын өртөө" сэтгүүл маань "мэндэлж" байна. Бид дараагийн үедээ соёлоо түгээх улаач нар болох ёстой" хэмээсэн юм.

Нийгэм соёлын сэтгэл зүйч, Төслийн санаачлагч, эрхлэгч Г.Уянгаа

Түүнчлэн Нийгэм соёлын сэтгэл зүйч, Төслийн санаачлагч, эрхлэгч Г.Уянгаа, "Соёлын өртөө төсөл нь монголчууддаа монгол түүхээ таниулах зорилготой. Энэ хүрээнд хамгийн эхэнд сэтгүүл гаргаж олон нийтэд хүргэж байна. Манай сэтгүүл цахим хэлбэрээр гараагүй. Учир нь бүх нийтэд мэдээллийг хүртээмжтэй түгээх нь бидний зорилго юм.

Монголчууд гэж хэн юм бэ. Бидний өвөг дээдэс ямар хүмүүс байсан бэ. Бид суурин иргэншилтэй хүмүүс үү, эсвэл нүүдэлчид үү. Манжийн дарлалаас гараад бидэнд юу үлдсэн бэ, бид өнгөрсөн түүхээсээ юуг суралцах ёстой вэ гэдгийг ойлгож ухаараасай гэсэн үүднээс сэтгүүлээ хэвлүүлж эхнийхээ бүтээлийг хүргэж байна гэлээ.

Соёлын өртөө төслийн дараагийн зорилго нь монголчуудын түүх соёлын талаар баримтат кино хийх аж.

Хэрэв та сэтгүүл захиалах бол Голомт банкны "300 5151 185" дансанд 25'500 төгрөг шилжүүлж, хүргүүлэн авах боломжтой.

Үнэ: 20'000 төгрөг
Хүргэлт: хотын төвд 5500 төгрөг

ВИДЕО ҮЗЭХ:

Бага насны хүүхдийн улаан хоолойд тээглэсэн зоосыг авчээ
Бага насны хүүхдийн улаан хоолойд тээглэсэн зоосыг авчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.