Ажлын байрандаа архидан согтуурсан АТҮТ-ийн албан тушаалтныг чөлөөлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ажлын байрандаа архидан согтуурсан АТҮТ-ийн албан тушаалтныг чөлөөлжээ

/2023.02.14/ Авлигатай тэмцэх газар нийгмийн сүлжээнд түгсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажил явуулдаг.

Энэ удаа Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, өөрчлөлт хариуцсан мэргэжилтэн Б нь ажлын байранд архидан согтуурч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас төрийн албанд тогтоосон дэг журмыг хэрэгжүүлээгүй, хариуцлагагүй ажилладаг гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд түгсэн.

Энэ дагуу тус төвийн удирдах албан тушаалтнуудтай уулзав. Цаашид хүний нөөцийн бодлого, албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, дотоод хяналтыг сайжруулах, Авлигын эсрэг хуульд заасны албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх гэж заасныг мөрдөж ажиллах талаар анхааруулж ярилцсан.

Ажлын байранд архидан согтуурсан мэргэжилтэн Б нь салбарын нэр хүндийг унагаасан үйлдэлдээ хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгснийг Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон хүлээн авч энэ сарын 3-ны өдөр түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргасан байна.

ШУУД: О.Мөнхжин болж буй асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: О.Мөнхжин болж буй асуудлаар мэдээлэл хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.