ШУУД: О.Мөнхжин болж буй асуудлаар мэдээлэл хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: О.Мөнхжин болж буй асуудлаар мэдээлэл хийж байна

No description available.

/2023.02.14/: Ихбит компаний үүсгэн байгуулагч О.Мөнхжин өөрийн цахим хуудсаараа дамжуулан болж өнгөрсөн асуудлын талаар мэдээлэл өгч байна.

Тэрээр,

Отгонбаатарын Мөнхжин намайг 3 удаа таслан сэргийлэх, цагдан хорих шүүхээр орлоо. Манай өмгөөлөгч нар сүүлийн 20 жил ийм зүйл болж байсангүй гэнэ. Ихбит компаний үүсгэн байгуулагч О.Мөнхжин, Б.Гантиг, Н.Эрхэмбаяр нарыг ийнхүү шалгаж байна.

Миний шүүх хурал түрүүлж болоод 30 хоногийн хугацаанд цагдан хорихоор боллоо. Энэ бол намайг буруутай гээд хорьж байгаа асуудал биш. Өнгөрсөн шүүхээс надад хилийн хориг тавиад цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн. Түүний дараа дахиад намайг хорих санал оруулсан түүнийг шүүгч шаардлагагүй гэж үзсэн боловч дахиад санал оруулаад намайг хорихоор боллоо. 30 30 30 хоног гэсээр байгаад хэрэг шийдэгдэхгүй байна гэж намайг 1 жил ч хорих боломжтой юм байна. Энэ бол зохион байгуулалттай хэрэг. Бид 3 зүгээр л ажлаа хийгээд явж байсан. Мөрдөн байцаалтын явцад нууц байлгах шаардлагатай гэж байсан бүхнээ өөрсдөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацаж байна. Би үнэхээр гутарч байна. Би ямар ч гэм буруугүй. Бид гурав зүгээр ажлаа хийж байгаад ингэж хоригдлоо. Ямар ч гэмгүй хүмүүс хоригддог юм байна шүү залуусаа.

Чунчин хотоос хөнгөн галт тэргийг үйлдвэрийн үнээр авах талаар хэлэлцлээ
Чунчин хотоос хөнгөн галт тэргийг үйлдвэрийн үнээр авах талаар хэлэлцлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.