Шатахууны нөөцийн савнаас хоёр иргэний цогцсыг олжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатахууны нөөцийн савнаас хоёр иргэний цогцсыг олжээ

/2022.12.05/ Энэ сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Тэс петролиум” ХХК Шатахуун агуулах нөөцийн сав /резервуар/ дэлбэрсний улмаас гал гарсан билээ.

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж, саванд үлдсэн 372 тонн АИ-92 бензинийг соруулж, аюулгүй болгосон байна. Мөн тухайн саванд гал түймрийн улмаас үүссэн лагийг соруулжээ.

Саванд унасан байх магадлалтай хоёр иргэнийг Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Эмнэлгийн байгууллага, “Тэс петролиум” ХХК-ийн ажилтнууд эрэн хайсан байна. Улмаар иргэн Д /49 настай, эрэгтэй/-ийн цогцсыг, иргэн О /43 настай, эмэгтэй/-ы цогцсыг тус тус гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Т.Доржханд: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ШАХАЛТААР оффтейк гэрээнүүдийг НУУЦАЛСАН
Т.Доржханд: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ШАХАЛТААР оффтейк гэрээнүүдийг НУУЦАЛСАН
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.