Т.Доржханд: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ШАХАЛТААР оффтейк гэрээнүүдийг НУУЦАЛСАН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ШАХАЛТААР оффтейк гэрээнүүдийг НУУЦАЛСАН

/2022.12.05/ УИХ-ын гишүүн Т.Доржханд "Нүүрсний хулгайн” асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрээр:

-Талбай дээр жагсаж буй иргэдийн дийлэнх нь залуучууд байна. Гэхдээ зарим нь зохион байгуулалттай гарч ирж байна гэж харж байгаа. Тиймээс нэр бүхий 9 гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна.

Уг шаардлагад УИХ-аар нүүрсний хулгайг нээлттэй хэлэлцэхийг шаардсан. Энэ асуудлыг шалгах УИХ-ын түр хорооны ажил удаашралтай байна. Тиймээс одоо энэ асуудлыг шийдэхгүй бол бүдгэрэх гээд байна. Энэ асуудал бол 10 жил нам дамжсан хулгай. Үүнтэй тэмцэхийн тулд нам үл харгалзан нэгдэж байгаад шахаж шаардаж байна. Энэ долоо хоногт багтаан нээлттэй сонсгол хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тэргүүтэй хүмүүс Т.Доржханд гэдэг хүн хөөсрүүлж яриад байна. Нүүрсний хулгай байхгүй ухааны юм яриад байна. Мөн ЗГХЭГ-ын дарга нь хүртэл тийм зүйл байх боломжгүй гэж байгаа. Ийм байдалтай байж болохгүй. Энэ бол тодорхой эзэнтэй, мөнгөн дүнтэй хэрэг. Ойролцоогоор 40-45 их наядын хулгай байгаа. Энэ хулгайг илчлэхгүй бол бусад хулгай ч гэсэн илчлэгдэхгүй. Засгийн газрын чадал хүрэхгүй гэдэг нь тодорхой байна. Арваннэгдүгээр сард багтаан оффтейк гэрээнүүдийг ил болгоно гэсэн ч өнөөдрийг хүртэл ил болгоогүй байна.

Энэ асуудал үүссэн шалтгааныг бүгд мэдэж байгаа. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын шахалтаар бүгдийг нь нууцад оруулсан. Тухайн үед Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Занданшатар нарын хуралдааны үр дүнд нууцалсан байдаг. Шалгалтыг үүнээс эхлэх ёстой гэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ гэх 3 хүний нэрийг ЗАРЛАЛАА
УИХ-ын гишүүн С.Ганбаатар НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ гэх 3 хүний нэрийг ЗАРЛАЛАА
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.