Зорчигчоо авалгүй явсан жолооч болон компанид арга хэмжээ авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зорчигчоо авалгүй явсан жолооч болон компанид арга хэмжээ авчээ

/2022.11.21/ Фэйсбүүк нэгэн иргэн өөрийн хуудастаа нийтийн тээврийн жолооч зорчигчоо авалгүй орхиж явсан талаарх мэдээллийг нийтэлсэн. Тухайлбал,

"Зогсоол дээрээ хаалгаа нээлгүй явсан автобусыг хүмүүс гүйцэж ирээд хүүхэд тэврээд халтиргаанд алхаж чадахгүй байгаа эмэгтэйг суулгахыг гуйгаад, шаардаад, тэгнэж зогсоод ч хаалгыг нь нээлгэж чадсангүй. Дотроо зорчигчтой, сул суудал ихтэй автобус байсан. Энэ шаардлага тавьж байгаа эрэгтэйг түрээд зөөлөн явж хүртэл үзсэн энэ жолооч. Хүүхдээ тэвэрсэн хүнийг цас мөсөнд хаяж явчихаад нойр нь хүрсэн л байхдаа 😞. Жолоочийн хүн чанар нэг хэрэг, хот орны минь байгаа царай бүүр том хэрэг" хэмээн бичсэн байв.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэд мэдээлэхэд тэрээр:

Зөрчлийн тухай хуулийн дагуу жолооч болон компанид хариуцлага тооцсон байна. Цаашид энэ мэт алдааг давтахгүйн тулд арга хэмжээ авч ажиллана гэлээ.

Шийтгэлийн хуудаснаас харвал жолоочийг 25 мянган төгрөгөөр, компанийг 250 мянган төгрөгөөр тус тус торгожээ.

Нойр булчирхайн хорт хавдрыг илэрхийлэх 14 шинж тэмдэг
Нойр булчирхайн хорт хавдрыг илэрхийлэх 14 шинж тэмдэг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.