Ачаалал ихтэй захын хорооллууд руу нэмэлт автобус явуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ачаалал ихтэй захын хорооллууд руу нэмэлт автобус явуулна

/2022.11.22/ Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар өглөө ачаалал ихтэй 23 цэгээс 28 автобусаар, орой найман цэгээс 10 автобусаар дундын зогсоолуудаас автобус нэмэлтээр оруулж, богино эргэлт зохион байгуулж байна.

Хүйтэрч байгаатай холбогдуулан энэ сарын 25-ны өдрөөс эхлэн дараах чиглэлд нэмэлт автобус явуулахаар болжээ. Тодруулбал,

  • Хотын баруун хэсгийн зорчигч ихтэй 21-р хороолол, Улаанчулуут, Толгойт,
  • Зүүн хэсэгт Улиастай, Ганц худгийн чиглэлүүдэд,
  • Оройн ачаалалтай цагуудад хотын төв хэсгийн ачаалалтай цэгүүдээс Нисэх Яармаг Дэнжийн 1000, Баруунсалаа Улиастай Сэлх чиглэлүүдэд нэмэлт автобусуудыг явуулна гэж Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.

“Чингис хааны эрин“ хүндэтгэлийн хурал болно
“Чингис хааны эрин“ хүндэтгэлийн хурал болно
 
Д.Даваа-Очир: Иргэдийн сонгох эрхийг хангахын тулд санал авах олон хэлбэр нэвтрүүлэх шаардлагатай
Д.Даваа-Очир: Иргэдийн сонгох эрхийг хангахын тулд санал авах олон хэлбэр нэвтрүүлэх шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.