“Чингис хааны эрин“ хүндэтгэлийн хурал болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис хааны эрин“ хүндэтгэлийн хурал болно

/2022.11.22/ Энэ сарын 24-ний өдөр Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жил, Монгол бахархлын өдөр тохиох юм.

Энэ өдрийг угтаж Монгол Улсын Их сургуулиас "Чингис хааны эрин" хүндэтгэлийн хурлыг зохион байгуулах ажээ.

Үндсэн илтгэлүүд:

  • "Чингис хааны эрин". Илтгэгч МУИС-ийн Түүхийн тэнхимийн профессор, доктор П.Дэлгэржаргал
  • "Чингис хаан ба монгол хэл". Илтгэгч МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Түвшинтөгс

Зочин илтгэгчид: Л.Дашням, Д.Заяабаатар, Р.Отгонбаатар, Д.Гүн-Үйлс, Д.Анхбаяр, С.Бадрал, Д.Идэр

Хурлын чиглүүлэгчээр зохиолч, яруу найрагч Г.Аюурзана ажиллана.

Хурал Монгол Японы төвд 14 цагаас эхлэх ажээ.

“Гэр хорооллын иргэд эмийн сан хайж хөдөлгөөнд оролцож байгаа нь түгжрэлд нөлөөлж байна“
“Гэр хорооллын иргэд эмийн сан хайж хөдөлгөөнд оролцож байгаа нь түгжрэлд нөлөөлж байна“
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.