Ачааны автомашин онхолдож 2 хүн амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ачааны автомашин онхолдож 2 хүн амиа алджээ

Struggling to The Driver Ghat Road Help Them to Rescue The Truck - YouTube

/2022.11.15/: Ховд аймгийн Манхан сумын “Ботгоны хавцал” гэдэг газарт ачааны автомашин замын хажуу руу унаж автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдсан байна.

Энэ тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Баян-Өлгий аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ”Норд Бенз” загварын ачааны автомашин автозамын хажуу руу унаж осолдсон байжээ.

Ослын улмаас жолооч А 51 настай, эрэгтэй, зорчигч Ш 44 настай, эрэгтэй нар автомашины бүхээгт хавчуулагдаж амиа алдсан байсныг 1 цаг ажиллаж цогцсыг гарган, аймгийн тээврийн Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Баянхошуу орчмын агаарын чанарын индекс 523 хүрчээ
Баянхошуу орчмын агаарын чанарын индекс 523 хүрчээ
 
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.