/2022.11.15/: Хүйтний улирал эхэлснээс хойш нийслэлийн агаарын чанар мэдэгдэхгүйц бохирдож эхлээд байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргадаг Agaar.mn сайт дахь мэдээлэлд Баянхошуу орчмын агаар хамгийн их бохирдолтой үедээ РМ10 тоосонцрын хэмжээ 523-ыг зааж байжээ.
Хэдийгээр сайжруулсан шахмал түлшээр галлаж байгаа ч зуухны чанар муу байгаагаас агаарын бохирдол буурахгүй байгаа тухай холбогдох албаныхан мэдэгдэж байгаа.
Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг түүхий нүүрсээр галладаг уурын зуухнууд болон автомашины яндангаас ялгарч буй утаа ч агаарыг ихээр бохирдуулж байна.
Агаарын бохирдол өндөр байршилд байгаа иргэд дараах зөвлөмжийг дагах шаардлагатай.
Агаар чанарын индекс Бага бохирдолтой байх үед дараах зөвлөгөөг дагана уу
Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй.
Эх сурвалж: agaar.mn