/2022.11.01/: Илрүүлэлт-Оргодол 2022 нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж эхэлснээс хойш 41 хоногийн хугацаа өнгөрчээ.
Тус арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагаас
- оргодол 193,
- гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 1009,
- алга болсон хүн 132,
- насанд хүрээгүй хүүхэд 6,
- хэн болох нь тогтоогдоогүй цогцос 9,
- галт зэвсэг 3,
- шүүхээс даалгасан хүн 1459,
- зөрчил үйлдсэн этгээд 230,
- тээврийн хэрэгсэл 123, х
- орихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 9 нийт 3173 хүн, цогцос, тээврийн хэрэгсэл эрэн сурвалжлагдаж байсныг тус тус олж тогтоосон байна.
Мөн хүнийг санаатай алах 21, хулгайлах 357, мал хулгайлах 58, дээрэмдэх 64, хүчиндэх 52, залилах 754, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 506, бусад 257 нийт илрүүлсэн 2069 гэмт хэргийг илрүүлсэн байна.
Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 70852 иргэнд 517 удаагийн сургалтыг зохион байгуулж, 2560 ширхэг гарын авлага, 17054 ширхэг зурагт хуудас, 18647 ширхэг санамж сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тараан ажилласан байна.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр 484 албан мэдэгдлийг бичиж, аж ахуй нэгж байгууллагад хүргүүлсэн ба 335 мэдэгдлийн хариуг хугацаанд нь авч, мэдэгдлийн мөрөөр тодорхой ажил зохион байгуулаагүй, хариу ирүүлээгүй 4 аж ахуй нэгжид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.9.1 дүгээр заалтаар 3.500.000 төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Эх сурвалж: ЭЦА