/2022.11.01/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны “Задгай” дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход овог нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй удаж муудсан цогцос байсан байна.
Онцгой байдлын алба хаагчид тухайн цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ