Түгжрэл, нийтийн тээврийг сайжруулах асуудлаар ОХУ-ын талтай санал солилцов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түгжрэл, нийтийн тээврийг сайжруулах асуудлаар ОХУ-ын талтай санал солилцов

/2022.10.20/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр ОХУ-ын Газпромбанк группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Дэд дарга А.П.Белоус тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хотын дарга ОХУ-тай харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбар, түвшинд хэрэгжүүлэхийг эрмэлзэж, хоёр талын харилцаанд өндөр ач холбогдол өгдгөө илэрхийллээ. Тэрбээр Улаанбаатар хотыг эдийн засгийн гол төв болсныг онцолж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулснаар нийслэл нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болсныг дурдлаа. Мөн хууль хэрэгжиж эхэлснээр хотод тулгамдаад буй хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг бий болгох боломжтой болсныг хэлэв.

Талууд цаашид Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, тээврийн үйлчилгээг сайжруулах, шинээр төлөвлөх, техникийн оновчтой шийдлүүдийг гаргах, нийтийн аж ахуйн үйлчилгээний машин, техник, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судлахаар санал солилцов.

2: Амиа хорлох эрсдэлтэй хоригдлуудыг гавладаг болон УЛААН ШУГАМ шийтгэлээ ЯАРАЛТАЙ ЗОГСООНО УУ
2: Амиа хорлох эрсдэлтэй хоригдлуудыг гавладаг болон УЛААН ШУГАМ шийтгэлээ ЯАРАЛТАЙ ЗОГСООНО УУ
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.