АТГ: Нийтийн албанд томилогдох 257 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Нийтийн албанд томилогдох 257 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

/2022.10.04/ Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 257 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 175 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 82 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 74 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 21 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгалаа.

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.