Өнөөдөр болох үйл явдлууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр болох үйл явдлууд

/2022.10.04/: Өнөөдөр болох үйл явдлын тойм мэдээг хүргэж байна.

09:00 цагт АХБ-ны Ядуурлыг бууруулах Япон сан, Өндөр түвшний технологийн сангийн санхүүжилттэй "ТТ 9440-MOН: Усны засаглалыг шинэлэг арга замаар хэрэгжүүлэх нь" төслийн хаалтын үйл ажиллагаа Блю Скай зочид буудлын Кристал танхимд хурал болно.

10.00 цагт Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордны "Их засаг" танхимд болно.

11:00 цагт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт төмөр замын салбарт тулгамдсан асуудал гарц шийдлийн талаар санал солилцох нээлттэй уулзалтыг "Ган зам” паласт зохион байгуулна.

11:00 цагт Сүхбаатар дүүргийн багш нарын баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Монголын Хүүхдийн ордонд болно.

14.00 цагт Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордны "Үндсэн хууль" танхимд болно.

Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Стандарт хэмжилзүйн газарт өнөөдөр ажиллаж байна.

УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
 
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.