СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул гол маргааш Лүн орчимд үерлэх аюултай
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул гол маргааш Лүн орчимд үерлэх аюултай

/2022.08.23/: Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 23-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дагуух Зэлтэр, Эг Хэнтий нуруунаас эхтэй Туул, Балж зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн байна.

Харин Хэрлэн голын эхээр мөн Зэлтэр Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна.

Маргааш буюу 24-нд Туул гол Лүн сум, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар сум орчмоор усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: НОБГ

Энэ сарын 15-наас шахмал түлшний борлуулалтын цэгүүд ажиллаж эхэлнэ
Энэ сарын 15-наас шахмал түлшний борлуулалтын цэгүүд ажиллаж эхэлнэ
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.