\2025.10.05\
ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ТАЙЛАН
Сэдэв: “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт байгаль орчинд
үзүүлэх сөрөг нөлөөлөл эрсдэлийг нарийвчлан судлах
2025 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр хот
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.12-т “Улсын Их
Хурлын хяналтын сонсгол зохион байгуулах саналыг хуульд заасны дагуу гаргах;”
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.1.2-т “119.1.2.Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн, эсхүл цөөнхийн
бүлэг хүсэлтээ Улсын Их Хурлын даргад;”, Монгол Улсын Их Хурлын хяналт
шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т “Улсын Их Хурлын 15-аас
доошгүй гишүүн хүсэлт гаргасан;” гэж тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Их
Хурлын гишүүн гишүүдээс Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах
Халзан бүрэгтэй ордыг ашиглаж эхлээгүй байгаа ч “Монголиа нэшнл рийр ийрт корп”
ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа нь нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарч тодорхой
хугацаа өнгөрч байгаатай холбогдуулан уг асуудлыг олон нийтэд нээлттэй ил тод
болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг
үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт
тавих зорилгоор Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах
хүсэлтийг Монгол Улсын Их Хурлын даргад албан бичгээр гаргасан.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн
29.2.2-т “Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан;” тохиолдолд
Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы
хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу заавал явуулах бөгөөд энэ дагуу
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн
засгийн байнгын хорооны 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Ерөнхий хяналтын
сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” 15/12 дугаар тогтоолоор
“Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл,
эрсдэлийг нарийвчлан судлах сэдвээр Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 09
дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулахаар тогтсон. Мөн сонсгол даргалагчаар
Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатарыг томилсон.
ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ
АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР:
Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд
сонсгол даргалагчийн баталсан төлөвлөгөөний дагуу дараах арга хэмжээг авч
хэрэгжүүлэв. Үүнд:
1.Сонсголын зарыг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр parliament.mn цахим
сүлжээнд байршуулж иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын
төлөөллийг оролцохыг урив. Зарыг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 17.30 цаг
хүртэл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сонсголд оролцогчдыг
бүртгэлээ.
12.Сонсголын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, сонсгол
даргалагч Б.Баярбаатар, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Хяналт
шалгалтын газрын дарга Ч.Онончимэг, УИХ-ын гишүүний зөвлөх А.Эрхэмбаяр,
Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын аудитор, доктор (Ph.D)
Н.Уртнасан, Технологи, баяжуулалтын судлаач, доктор (Ph.D) А.Хаумдас, Байгаль
орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний
газрын уул уурхайн нөлөөллийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч
Ц.Жаргалнэмэх, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газрын ажилтан
М.Бямбасүрэн нар 2025 оны 09 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд Ховд аймагт
ажилласан.
Энэ үеэр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй “Халзан бүрэгтэй” орд газрын
ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг орон нутгийн түвшинд
нарийвчлан судалж байгаль орчин, нийгэм, эдийн засаг, мал аж ахуй, иргэдийн
амьдралд үзүүлэх нөлөөллийг бодитоор үнэлэн, санал боловсруулах зорилгоор
аймаг, орон нутгийн удирдлагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон төсөл
хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагаа, иргэдийн төлөөлөлтэй биечлэн танилцаж
мэдээлэл сонссон.
4.Сонсголын зарыг нийтэд мэдээлснээс хойш 3.Сонсголын сэдэвтэй холбогдуулан тухайн асуудлаар холбогдох баримт
бичиг, тайлан, мэдээлэл дээр ажиллах 9 шинжээчийг Улсын Их Хурлын Байгаль
орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны 2025
оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор томилон ажиллуулсан.
Ховд аймгийн Мянгад сумын
малчдыг төлөөлөн 11 иргэн, 9 төрийн бус байгууллагаас санал, хүсэлтийг бичгээр
ирүүлсэн. Мөн оролцогчоор төрийн байгууллагаас 27, Төрийн бус байгууллагаас 14,
төсөл хэрэгжүүлэгч “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК 10, Ховд аймгийн
төлөөлөл 15, Ховд аймгийн Мянгад сумаас 50, бусад иргэн, хуулийн этгээд 43,
шинжээч 9 нийт 168 хүн оролцохоор бүртгүүлсэн.
“ХАЛЗАН БҮРЭГТЭЙ” ОРД ГАЗРЫН АШИГЛАЛТ, БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ
СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ, ЭРСДЭЛИЙГ НАРИЙВЧЛАН СУДЛАХ" СЭДЭВТ
ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ТАЛААР:
“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг
нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах" сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг 2025
оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион
байгуулсан бөгөөд Төрийн байгууллагаас 24, төрийн бус байгууллагаас 9, төсөл
хэрэгжүүлэгч 8, Ховд аймаг болон Ховд аймгийн Мянгад сумаас 46, иргэн хуулийн
этгээд 34, шинжээч 11 буюу нийт 132 хүн оролцлоо.
Ерөнхий хяналтын сонсгол 53,7 хувийн ирцтэйгээр сонсгол 10 цаг 30 минутад
эхэлж, сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар даргалан явуулав.
Сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 126
дугаар зүйлийн 126.4-т “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг нээлттэй, хаалттай
хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах
болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар
сонсголыг хаалттай явуулахыг хориглоно.” гэж заасны дагуу хэвлэл мэдээллийн
төлөөлөл оролцох эрх нь нээлттэй байгаа учраас МҮОНРТ-ээр шууд дамжууллаа. .
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 124
2дүгээр зүйлийн 124.4 дэх хэсэгт “Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст
хүртээмжтэй байлгах зорилгоор сонсголыг дохионы хэлмэрчтэй явуулна.” гэж заасны
дагуу хэл яриа сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах, тэдний
сонсголд оролцох, ажиглах боломжийг хангах зорилгоор МҮОНРТ-ээр дохионы
хэлмэрчтэйгээр шууд дамжуулсан болно. Мөн хэвлэл мэдээллийн 13 сайт, 8 телевиз
шуурхай дамжуулж мэдээлж ажилласан
Сонсголын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Б.Баярбаатар
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын
чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан дэг, журмыг танилцуулсан бөгөөд
сонсгол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага,
иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг
ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн
зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад
байгууллагад чиглэл өгөхөд ач холбогдолтойг онцолсон.
Сонсголд хөтөлбөрийн дагуу дараах танилцуулга, мэдээллийг оролцогчдод
хүргэв. Үүнд:
1.“Газрын ховор элементийн судалгаа, эрх зүйн орчин” сэдэвт Аж үйлдвэр,
эрдэс баялгийн сайдын танилцуулгыг тус яамны Бодлого төлөвлөлт, судалгааны
хэлтсийн дарга М.Мэндбаяр;
2.“Халзан бүрэгтэй” ордын талаар өнөөгийн нөхцөл байдал, тусгай зөвшөөрөл
олгосон талаарх дүгнэлт танилцуулгыг шинжээч Х.Лхагвабаатар;
3.“Газрын ховор элемент: Хүдэр, баяжмалыг боловсруулах химийн
технологийн талаарх дүгнэлт”-ийг шинжээч Т.Аззаяа;
4.“Халзан бүрэгтэй” орд газрын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бүс
нутгийн нийгмийн нөлөөлөл”-ийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн
сайдын танилцуулгыг тус яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын
дарга Г.Энхмөнх;
5.“Халзан бүрэгтэй” орд ашиглалтаас үүдэх байгаль орчин, нийгэм, эдийн
засагт үзүүлэх нөлөөлөл"-ийн талаарх дүгнэлтийг шинжээч Н.Наранцэцэг.
Дээрх мэдээллийг танилцуулсны дараа оролцогчдын санал болон Улсын Их
Хурлын гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилсэн.
Хэлэлцүүлэгт орон нутгаас болон Иргэний Нийгмийн Байгууллага төлөөлж
орсон оролцогчид төрийн байгууллага болон шинжээчдийн дүгнэлт, илтгэлд
дурдагдсан мэдээлэл хэт ерөнхий, зарим асуудлууд тодорхой бус, өмнө төрийн
байгууллагаас гаргаж байсан зарим дүгнэлт, төрийн бус байгууллагуудын хийсэн бие
даасан судалгаа, шинжээийн гаргасан дүгнэлттэй зөрүүтэй мэдээлэлтэй байгаад
анхаарах, төслийн хайгуул судалгааны явцад байгаль орчинд онц ноцтой хохирол
үзүүлж байгаа талаар гаргасан гомдлуудад Төрийн байгууллагуудаас өгсөн
хариулттай санал нийлэхгүй, тодорхой хариулт өгөхгүй нөхцөл байдалтай байхад
төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж хайгуулыг үргэлжлүүлэхээр оролдсоор байгаа нь
хууль зөрчиж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.
3Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ө.Шижир, Б.Уянга, С.Замира,
Э.Болормаа, Ж.Золжаргал, З.Мэндсайхан, Ч.Лодойсамбуу, М.Бадамсүрэн,
О.Амгаланбаатар, Б.Заяабал, Дав.Цогтбаатар нар асуулт асууж, үг хэлж, санал
хэлсэн. Гишүүд “Халзан бүрэгтэй” ордын хувьд хайгуулын ажлын өнөөгийн нөхцөл
байдал, цаашид ашиглалт, олборлолтыг явуулбал ямар байдлаар ашиглах төсөөлөл,
олборлолт, баяжуулалт, хаягдлын сангийн үйл ажиллагаанаас хэдий хэрийн
цацраг тархаж, тэр нь хүрээлэн буй орчин, хүн, мал, ан амьтан, экологид нөлөөлөх
эсэх талаар тодорхой мэдээллүүдээр иргэдээ хангах хэрэгтэй гэсэн бөгөөд цаашид
сонсголын үр дүнд төр ямар нэг байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл
олгосон бол төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг хангаж, геологийн нөөцийг тогтоох
боломжоор хангах, эсвэл хайгуул судалгааг байгаль орчин, цацраг гэх мэт шалтгааны
улмаас зогсоох талаар тодорхой шийдвэр гаргаж, нийгмийг талцуулахгүй байхад
анхаарах нь зүйтэй гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн юм. Бас энэ асуудалд
шийдвэр гаргах хүртэл тууштай хамтарч ажиллана гэдгээ гишүүд мэдэгдсэн.
Түүнчлэн Монгол Улс газрын ховор элементийг ашиглахад өөрийн бодлогыг
тодорхойлж, энэ салбарт гуравдагч улсуудын хөрөнгө оруулалтыг татах нь үндэсний
эрх ашиг тул чиг үүргийн яамд газрын ховор элементийн талаарх баримталж буй
бодлого, хэрэгжилтийг хангах, төсөл хэрэгжүүлэхэд иргэдийн дунд ташаа ойлголт
өгдөг салбарын зарим нийцэлгүй хуулийн зүйл заалтыг эргэж харах, баялгийн
шударга хуваарилалтад анхаарах цаг болсныг өнөөдрийн нөхцөл байдал харуулж
байгааг гишүүд дурдсан.
Мөн газрын ховор элементийн ашиглалттай холбоотой үйл ажиллагаа
аюултай, хортой гэдэг агуулга байнга дагалдаж байгаа учраас Монгол Улсын газрын
ховор элементийг ашиглах эсэх талаар бодлогоо эргэж харах хэрэгтэй гэсэн байр
суурийг илэрхийлсэн.
Сонсголд оролцогчдоос илэрхийлсэн санал, мэдээлэл, дүгнэлтийн
талаар:
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126
дугаар зүйлийн 126.1.4-т заасны дагуу “оролцогчийн санал, мэдээлэл, дүгнэлтээ
танилцуулах хугацаа 10 минутаас илүүгүй байх” гэж заасны дагуу cонсголд оролцож
санал хэлэхээр хүсэлт гарган бүртгүүлсэн Ховд аймгийн 24 иргэн, цахим хуудсаар D-
parliament.mn саналаа ирүүлсэн 17 иргэн, заалнаас 19 нийт 60 иргэн үг хэлэв.
Хэлэлцүүлэгт орон нутгаас болон Иргэний Нийгмийн Байгууллага төлөөлж
орсон оролцогчид нийтлэг байдлаар төрийн байгууллага болон шинжээчдийн
дүгнэлт, илтгэлд дурдагдсан мэдээлэл хэт ерөнхий, зарим асуудлууд тодорхой бус,
өмнө төрийн байгууллагаас гаргаж байсан зарим дүгнэлт, төрийн бус
байгууллагуудын хийсэн бие даасан судалгаа, шинжилгээний дүгнэлттэй мэдээлэл
нь зөрүүтэй байгаад анхаарах, төслийн үйл ажиллагаа байгаль орчинд онц ноцтой
хохирол үзүүлж байгаа талаар гаргасан гомдлуудад Төрийн байгууллагуудаас өгсөн
хариулттай санал нийлэхгүй, тодорхой хариулт өгөхгүй нөхцөл байдалтай байхад
төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж хайгуулыг үргэлжлүүлэхээр оролдсоор байгаа нь
хууль зөрчиж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Оролцогчдын гаргасан асуулт, санал, мэдээлэл, дүгнэлтийг тоймлон авч үзвэл:
- Халзан бүрэгтэй ордтой холбоотой асуудал бол нэг орон нутгийн асуудал биш,
улс орны байгаль орчин, ирээдүйн нөөц баялгийн менежменттэй холбоотой
4маш чухал асуудал. Хэрэв зөв зохион байгуулж, хариуцлагатай ашиглавал
тухайн бүс нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж болно. Жишээлбэл ажлын
байр, монголын эдийн засагт орлогын шинэ эх үүсвэр бий болох, тэр ч бүү хэл
хөгжлийн гарц ч болж болно. Эсрэгээрээ байгаль орчны ноцтой доройтол
үүсгэх магадлалтай. Ялангуяа баруун бүсийн экосистем их эмзэг. Орон нутгийн
малчид, иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Усны хомсдол,
хөрсний бохирдол, нүүдлийн мал аж ахуйд дарамт үзүүлнэ. Өнөөгийн баялгийн
хуваарьлалт шударга бус, хууль эрхзүйн орчин муу байгаа нөхцөлд ордыг
ашиглахын эсрэг байр суурьтай. Тиймээс Халзан бүрэгтэй ордыг ашиглах эсэх
тухай шийдвэрийг яаралгүй гаргах, үүний тулд хайгуул судалгааны ажлыг нь
зогсоож, нөөц тооцохыг болиулах ёстой. Хэрвээ ордод хайгуул судалгаа хийж,
цаашид ашиглахаар бол: Ашигт малтмалаас олсон орлогыг шударга
хуваарилдаг болсны дараа, Нутгийн иргэдийн зөвшөөрөл, Байгаль орчны
үнэлгээний дүн, Олон улсын стандартад нийцсэн нөхөн сэргээлт заавал байх
хэрэгтэй. Хэрвээ бид өнгөц ашиг сонирхлын үүднээс шийдвэр гаргаж, байгалиа
үл ойшоовол бидний хожмын ирээдүй сүйдэх аюултай.
- УИХ-ын гишүүд, сайд нарт хариуцлага тооцдог байх, Халзан бүрэгтэйгээс
хэдэн хувь аваад ухуулах шаардлага байхгүй. Төрийн тусгай хамгаалалтад
авмаар байна.
- Халзан бүрэгтэй уулыг ухахгүй байх, ядаж ойрын 50 жилийн хугацаанд
хойшлуулах арга хэмжээ авч өгөөч. Энэ байгалийн баялгийг бид бүтээгээгүй.
Хэдэн мянган жилийн хугацаанд үүсэж бий болсон бидний нутгийн баялаг, үр
хүүхдэд маань үлдэх ёстой.
- 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн
Нарийн бичгийн даргын А/17 дугаар захирамжаар “Халзан бүрэгтэй” орд
газрын үйл ажиллагаатай танилцаж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг
байгуулагдсан бөгөөд “Халзан бүрэгтэй ууланд цацрагийн тунгийн чадал 0,21-
1,67 мк3/цаг буюу уулын хормойгоос дээшлэх тусам ихсэж, уулын орой дээр
хөндөгдөөгүй газар 1,67 мк3/цаг зааж байгаа нь Монгол орны цацрагийн дэвсгэр
түвшний дундаж утгаас 7-8 дахин өндөр байна…” гэж дүгнэсэн. Энэ нь Их
нууруудын хотгорын эко систем алдагдах эрсдэл дагуулж байна. 2023-2025
оны хаврын мал төллөлтөөр тус сумын 7 малчны хотноос ургийн гажигтай 4
хурга, 3 ишиг төрсөн. Энэ нь малчдын мал борлуулалтад нөлөөлөх эрсдэл
дагуулж байна.
- Төсөл хэрэгжүүлэгч “Монголиан Нэйшнл Рийр Ийрт Корп” ХХК нь Халзан
бүрэгтэйн ордын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан. Үүнд 2 үндэслэл
байгаа нэгдүгээрт, тухайн компани энгийн ашигт малтмалын лицензтэй. Зүй нь
Цөмийн энергийн тухай хууль 2009 онд батлагдсаны дараа цацраг идэвхт
ашигт малтмалын лиценз болгож шилжүүлэх ёстой байсан. Энэ нь Цөмийн
энергийн тухай хуулийн 3.1.5-д заасны дагуу мөн 3.1.16-д заасны дагуу
нотлогдоно. Цацраг идэвхт ашигт малтмалын лиценз болгож шилжүүлж,
шинэчлэх үүргээ биелүүлэхгүй байна. Иймд цуцлагдах ёстой.
- Эргэн тойрон нуур, гол, Алтан Хөхийн уулын наад талаараа Ховд голын өргөн
хөндий, урд талд нь дэлхийн ЮНЕСКО-ийн тусгай жагсаалтад орсон нүүдлийн
шувуудын гол нутаг болсон Хар ус нуур, Тээлийн голоороо дамжаад Завхан гол
руу нийлдэг. Завхан голоос хойшоо Айраг нуур луу цутгадаг. Айраг нуураас
хойшоо Хяргас нуур луу цутгадаг. Монгол орны ийм сайхан усан сангийн 40%
5асар их баялагтай нутаг. Тэгтэл Халзан бүрэгтэйн хойд талд нь төрийн
тахилгатай Алтан Хөхийн уул Монгол Улсын нөөц газар гэдэг ангиллаар улсын
тусгай хамгаалалтад авчихсан нутаг. Ямар нэгэн байдлаар хортой нөлөөлөлд
өртвөл ийм их хэмжээний сүйрэл учрах ийм бүс нутаг юм. Улсын Их Хурлын
дэргэд Парламентын судалгааны төв гэж байна уу? Шийдвэрийг эрдэм
шинжилгээний үндэслэлтэй судалгаатай гаргаж баймаар байна.
- Төсөл хэрэгжүүлэгч яагаад ашиглалтын тусгай зөвшөөрөл авмагц дараа нь
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэнэ гээд 2022 оноос
өнөөдрийг хүртэл хийхгүй яваад байна вэ?
- Мянгад сумын 3725 иргэн, 900 өрх эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй.
Нутгийнхаа малчдыг төлөөлж малчин бид нар 1000 гаруй км-ээс зорьж ирсэн.
Баруун монголчууд айдаст автаж байгаа. Монгол Улсад хариуцлагатай уул
уурхай гэж байна уу? Хариуцлагатай уул уурхай байхгүй учраас ард иргэд чинь
эсэргүүцээд байна.
- Бүс нутгийн маань өөрийнх нь экосистем маш их эмзэг. Бараг байнгын 7-10
метр секундийн салхитай. Дээд тал нь 35 метр секунд хурдтай салхилдаг. Тэнд
олборлолт явлаа гэхэд 75 сая.куб.метр газар шороог ухаж ил гаргах юм.
Тэндээс цацраг идэвхт бодис дэгдэхээр орчин тойрондоо ямар хэмжээний
аюул учруулах нь тодорхой байна.
- Хөдөө аж ахуйн яаманд ямар бодлого байна вэ? Бид ганцхан уул уурхайгаас
хамааралтай амьдрах уу? Малын түүхий эд боловсруулах, мал аж ахуйг
хөгжүүлэх, малчдын амьдралыг өөд татахад анхаараач. Халзан бүрэгтэйг ухах
ёстой бол ирээдүйдээ үлдээе. Өнөөдөр ажиллах хүч, технологи нь байхгүй. Эд
нараа хөгжүүлээд, хариуцлагатай уул уурхайгаа хөгжүүлж болно биз дээ.
Заавал өнөөдөр ухах хэрэгцээ шаардлага байна уу?
- “Монголиан Нэйшнл Рийр Ийрт корп” ХХК нь нутгийн иргэдэд жигд хүртээмжтэй
мэдээлэл өгөхгүйн зэрэгцээ элдэв бэлэг сэлт өгөх зэрэг аргаар хуурч мэхэлж
байна. Малчин айлын хүүхдийн сургалтын төлбөрийг хүртэл төлсөн байсныг
айл нь, эцэг эх нь мэдээгүй байсан тохиолдол ч байна. Үүнд нутгийн иргэд
дургүйцэж байгаа.
- Төрийн байгууллагуудын мэдээлэл зөрөөтэй байна. Улсын Их Хурлын гишүүд,
төрийн түшээд нь “Нутгийн иргэд зөвшөөрөхгүй бол ухуулахгүй” гэж хэлдэг ч
цааш хараад л сэтгүүлчдэд хариулт өгөхдөө “Газрын ховор элементийн
салбараар дэлхийд тоглогч орон болмоор байна” гэж ярьдаг. Цацрагийн дүн
шинжилгээ тоо, мэдээ нь хортой, хоргүй гээд л зөрөөтэй байна. Эцсийн хариуг
хэн өгөх вэ?
- Газрын ховор элемент нь урантай, цацрагтай, аюултай учраас Монгол Улсад
энэ төрлийн ашигт малтмал ашиглах, эдийн засгийн ашиглалтад оруулах
боломжгүй, уул уурхайг ашигласан 35 жилийн хугацаанд хөгжөөгүй.
- Монгол улсад уран олборлохын эрс эсрэг байгаа. Ураныг хоргүй гэж
тайлбарлах шаардлагагүй. Газар нутгаа бүрэн бүтэн авч үлдэх нь хөгжлөөс
илүү чухал, ард иргэдийн санаа бодол илүү чухал байна.
6- Ховд аймагт шинэчлэл удаан ирдэг тал байна. Жишээ нь малыг малчдад
хувьчлах, Дөргөний усан цахилгаан станц, Хөшөөтийн уурхай, Эрдэнэбүрэний
усан цахилгаан станц, одоо Халзан бүрэгтэй гэх мэт байна. Нэг ижил
эсэргүүцлийн арга барил ажиглагддаг. Иргэний нийгмийн байгууллагууд
анхандаа асуудлыг шийдэх гэж явдаг байсан бол одоо нийгмийг талцуулахад
оролцдог болсон.
Байгаль орчны асуудлаар иргэд мэргэжлийн, хөндлөнгийн хяналттай байх
хэрэгтэй. Энэ тал дээр Монголын Байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо
орон нутгийн иргэдийг чадавхжуулах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх тал 3 талт
оролцоог хангаж, хамтран ажиллах санал тавьж байна.
- Уул Уурхайн Ассоциацаас олон талт ажлын хэсгийг гаргаж, цаашид ГХЭ-тэй
холбоотой төвөгтэй, маргаантай асуудлууд дээр шийдэл хайх, шинжилгээ
судалгаа хийх боломжтой.
- Бизнесийн нэгдсэн зөвлөлөөс хайгуулын ажилд эрсдэл хүлээгээд, хөрөнгө
оруулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг салбарын яамдууд,
агентлагууд дэмжиж ажиллах шаардлагатай. Хөрөнгө оруулагчийн зүгээс бараг
20-д жилийн турш ордыг судлах гэж явж байгаа. Үүнийг орон нутгийн иргэдийн
зүгээс ойлгож, хамтарч ажиллавал зүгээр. Хамтын ажиллагааг бэхжүүлэхэд
бизнесийн зөвлөлөөс мөн байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулж,
хамтран ажиллахад бэлэн байна.
- Уул уурхайн хайгуулын ажил гэдэг шат дараалалтай, олон жилийн судалгаа
шинжилгээнд үндэслэж их хөдөлмөрөөр орд болдог. Нөөц тодорхой бус,
хайгуулын ажил бүрэн хийгдээгүй байхад ажил нь зогсоогоод дараагийн
байгалийн орчны үнэлгээ хийх гэх мэт боломжгүй болсон. Эрэмбэ дараагаараа
байгаль орчны үнэлгээ хийгдэх болоогүй байгаа юм байна. Иргэдийн ярьж
байгаагаар ухсан шороо гэх мэт газар дээрээ байхгүй, зөвхөн өрмийн
цооногууд байдаг, үүнээс хамаарч байгаль орчин, эрүүл ахуйн сөрөг нөлөөлөл
гарч байгаа гэсэн ойлголт их байна. Үүн дээр ойлголтыг сайжруулах,
мэргэжлийн хүмүүсийг сонсох хэрэгтэй.
Дүгнэлт, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн
асуулт, хариулт:
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126
дугаар зүйлийн 126.1.5-д “гишүүн оролцогчоос асуулт асуух, хариулт авах хугацаа
20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж,
хариулт авч болно.” гэж заасны дагуу сонсголд оролцсон Улсын Их Хурлын гишүүн
Б.Бат-Эрдэнэ, Ө.Шижир, Б.Уянга, С.Замира, Э.Болормаа, Ж.Золжаргал,
З.Мэндсайхан, Ч.Лодойсамбуу, М.Бадамсүрэн, О.Амгаланбаатар, Б.Заяабал,
Дав.Цогтбаатар нар асуулт асууж, үг хэлж, санал хэлсэн.
Гишүүд “Халзан бүрэгтэй” ордын хувьд хайгуул судалгааны ажил эхэлсэн
хэдий ч цаашид ашиглалт, олборлолт явуулбал хэчнээн тонн хүдэр гаргаад түүнийгээ
хэрхэн баяжуулах вэ? Үлдэгдэл хаягдлын сангаас ямар хэмжээтэй цацраг идэвхит
бодис тархаж, тэр нь хүрээлэн буй орчин, хүн, мал, ан амьтан, экологид нөлөөлөх
эсэх талаар тодорхой мэдээллүүдээр салбар яам агентлагууд иргэдийг хангах
хэрэгтэй гэв. Мөн цаашид сонсголын үр дүнд төр ямар нэг байдлаар ашигт
малтмалын тусгай зөвшөөрөл олгосон тусгай зөвшөөрлийг хамгаалах, ажиллах
7боломжоор хангах, эсвэл үйл ажиллагааг ямар шалтгааны улмаас зогсоох талаар
тодорхой шийдвэр гаргаж, нийгмийг талцуулахгүй байхад анхаарах нь зүйтэй гэсэн
төдийгүй энэ асуудалд шийдвэр гаргах хүртэл тууштай хамтарч ажиллана гэдгээ
мэдэгдсэн.
Түүнчлэн Монгол Улс газрын ховор элементийг ашиглахад өөрийн бодлогыг
тодорхойлж, энэ салбарт гуравдагч улсуудын хөрөнгө оруулалтыг татах нь үндэсний
эрх ашиг тул чиг үүргийн яамдууд газрын ховор элементийн бодлогыг тодорхойлох
чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх, бодлогын хэрэгжилтийг хангах, төсөл
хэрэгжүүлэхэд иргэдийн дунд ташаа ойлголт өгдөг салбарын зарим нийцэлгүй
хуулийн зүйл заалтыг эргэж харах, баялгийн шударга хуваарилалтад анхаарах цаг
болсныг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байгааг гишүүд дурдсан. Мөн газрын
ховор элементийн ашиглалттай холбоотой үйл ажиллагаа аюултай, хортой гэдэг
агуулга байнга дагалдаж байгаа учраас Монгол Улсын газрын ховор элементийг
ашиглах эсэх талаар бодлогоо эргэж харах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Асуулт асуусан Улсын Их Хурлын гишүүдийн асуултыг тоймлон авч үзвэл:
- Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Халзан бүрэгтэй орд дээр байгаль
орчин бохирдуулсан хордуулсан хүн, мал, амьтанд сөрөг нөлөө үзүүлсэн үү?
Баримтжуулаад, акт тавиад, хариуцлага ноогдуулсан зүйл байна уу? Монгол
Улсын цэнгэг усны нөөцийн хэдэн хувь байдаг, ямар гол ус мөрнүүд хамаарч
байгаа вэ? Халзан бүрэгтэй дэлхийтэй өрсөлдөх чадавхтай төсөл мөн үү? Сав
газрын захиргаанууд юу хийж байна вэ?
- Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир: 2023 оны үед Монгол улсын Ерөнхий сайд
дэлхийн хамгийн нэг номерын тэрбумтан Элон Масктай онлайн хурал хийхэд
Тесла компани Старлинк гэхэд нэгхэн сэдэв яригдсан. Газрын ховор
элементээр хамтарч ажиллах боломж юу байгаа вэ? Бид нар хөрөнгө оруулъя
гэсэн. Тийм учраас бид дэлхийн чиг хандлагаас, дэлхийн хөгжлөөс хоцорч
болохгүй. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам иргэдэд газрын ховор
элементийнхээ талаар зөв мэдээллийг өгч байгаа юу?
- Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга: Ашигт малтмал, газрын тосны газрын Ховд
аймагт байгаа салбар нь мэдээллийг газар дээр нь өгч төрийн зохицуулах үйл
ажиллагаагаа явуулах ёстой. Манай мэргэжлийнхэн ажлаа хийхгүй л байна уу
даа л гэж харагдах юм. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамныхан мэдээлэл түгээх
чиг үүргээ гүйцэтгэхэд Улсын Их Хурлаас ямар дэмжлэг хэрэгтэй вэ?
- Улсын Их Хурлын гишүүн С.Замира: Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар
зүйлд ашиглалтын лиценз авсан бол орон нутагтай гэрээ хийх ёстой. Орон
нутгийг яаж хөгжүүлэх вэ, хэчнээн сургууль барих вэ, хэчнээн ясли цэцэрлэг,
эмнэлэг барьж өгөх вэ, хэчнээн хүнийг ажилтай болгох вэ, сүүлийн үеийн тоног
төхөөрөмжөөр эрүүл мэндийн байгууллагыг яаж хангах вэ, хэчнээн хүүхдүүдийг
гадаад, дотоодод сургаж, баяжуулах үйлдвэрийнхээ төлөө орон нутгийн
мэргэжилтнийг бэлтгэх талаар ямар туслалцаа үзүүлэх вэ?
- Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа: Монгол Улс газрын ховор элементийн
талаар ямар бодлоготой вэ? Энд уул уурхайн өгөөж иргэдэд очиж байна уу,
орон нутагтайгаа яаж хамтран ажиллах вэ? гэх мэтчилэн Монгол Улсын
хөгжлийн суурь асуудлууд хөндөгдөж байна. Энэ асуудалд төрийн бүх
байгууллагуудад хамаатай. Хуулийн хийдлээ засах тал дээр Аж үйлдвэр, эрдэс
8баялгийн яам ямар байр суурьтай байдаг вэ? Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
2011, 2015 оноос хойших Халзан бүрэгтэй дээр олгосон лицензүүдийг
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлсэн үү? Хаягдал усны
стандартын шаардлага хангаж байгаа юу? Судалгаа хийсэн үү?
- Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал: Газрын ховор элементийг гаргаж ирэх
нь хүн, малын эрүүл мэндэд ямар хортой вэ? Яаж саармагжуулдаг юм бэ? Энэ
төсөл саармагжуулах ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ? Ер нь олборлож
болох юм уу үгүй юм уу? Халзан бүрэгтэй орчмын байгалийн цацрагийн
цэгүүдтэй газарт цацрагийн хэмжээ хэд байвал хүн амьдрах боломжтой байх
вэ? Тийм тоо байна уу? Хэдэн микро зиверт цаг вэ? Шинжээч нарын
танилцуулсан тоон дээрээс хараад дахин дурдахад Халзан бүрэгтэй орчмын
байгалийн цацраг чинь Дарханаас 3 дахин бага, Мардайгаас 2 дахин бага
байгаад байна.
- Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан: Ургийн гажигтай төл гараад байна
гээд иргэд судалгаа хийгээд ирсэн байна. Үүний шалтгааныг хэн эцэслэн
тогтоох вэ? Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хууль эрх зүйн орчныг нь тодорхой
болго. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам тус төслийг
хэрэгжүүлэхэд юу нь болохгүй байгаа талаар мэдээлэл өгөх, ямар шалтгаан
байна вэ? Цөмийн энергийн комисс газар дээр нь очиж хэмжилт хийгээд
байгалийн цацрагаас 8 дахин их гэж дүгнэлт гаргасан. Сая шинжээчдийн
дүгнэлтээр өчүүхэн бага гэж гарч байна. Энэ дүгнэлт яагаад зөрүүтэй байна
вэ?
- Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу: Ховд аймгийн Засаг дарга хаана
байгаа юм бэ? Яах гэж засаг захиргааны нэгж байгаа вэ? Захиргааны
байгууллагууд яагаад ажлаа хийдэггүй юм бэ? Төрийн байгууллагууд ажлаа
дутуу хийгээд, хувийн хэвшил болон иргэд нь 2 талдаа гарчихсан. Улсын Их
Хурлын гишүүд эвлэрүүлэн зуучлах ажил хийж байна. Иргэд ийм цаг үед
тойргийн гишүүдээс илүүтэй эрдэмтдээ сонсох ёстой. Эрдэмтдэдээ итгэхгүй
бол амжилт гаргах, хөгжих урагшлах хэцүү.
- Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн: Ерөнхийлөгчийн зарлигаар газрын
тос, газрын ховор элемент, уран гэдэг энэ 3 стратегийн ач холбогдолтой ашигт
малтмалын лиценз олгох шилжүүлэх ажлыг зөвхөн Үндэсний аюулгүй байдлын
зөвлөл, Засгийн газраар шийдэх ёстой байдаг. Нэг албан тушаалтан гарын үсэг
зураад өгчхөөд байгаа шүү дээ.
- Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар: Зөв үү, буруу юу гэдгийг шинжээч
хэлэх ёстой, байгаль орчны үнэлгээ гарах ёстой. Түүнээс биш хар таамгаар
мэдэхгүй сэдвээ бид мэддэг юм шиг ярьж болохгүй.
- Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал: Ерөнхий сонсголын зорилго бол төрийн
бодлого үйл ажиллагааны хэрэгжилт ямар шатандаа байгаа юм бэ гэдгийг ил
тод болгох, нөгөө талаас хуулийн хэрэгжилтэд ард нийтийн оролцоо ямар байх,
яаж төрийн бодлогод тусгах вэ гэсэн ийм агуулгатай юм. Монголын төр газрын
ховор элементийнхээ бодлогыг тодорхой болгож байж энэ ордуудыг ашиглах
хэрэгтэй. Ард иргэдээ амьжиргаагүй болгож байж төр нь мөнгө олдог ийм
төрийн бодлого байж болохгүй. Ямар бичиг баримт дээр тулгуурлаж энэ
дүгнэлтүүдийг гаргасан бэ? Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь тодорхой
болоогүй байхад ийм дүгнэлт яагаад гаргасан юм бэ? Ард иргэд
9амьжиргааныхаа төлөө тэмцсэнээсээ болоод хууль хяналтын байгууллага руу
байнга дуудагддаг гэсэн. Энэ ер нь хэр үндэстэй юм бэ?
- Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар: Цөмийн энергийн газраас эдийн
засгийн үр ашиггүй гэж дүгнэсэн юм уу? Тэнд хүн амьдарч болох юм уу
болохгүй юм уу?
Гишүүдийн тавьсан асуултад Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуул
ашиглалтын газрын дарга С.Ган-Очир, Үндэсний геологийн албаны дарга
Н.Мөнхбилэг, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжав, Усны
газрын дарга З.Батбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Хүрээлэн
буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх, “Монголиан нэшнл рийр ийрт
корп” ХХК-ийн захирал А.Цолмон, Шинжээч Д.Лхамсайзмаа, Э.Цэрэнчимэг, Т.Аззаяа,
Н.Наранцэцэг нар хариулт өгөв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 125
дугаар зүйлийн 125.1.6-д “гишүүн оролцогчоос асуулт асууж, хариулт авч дууссаны
дараа 5 минутад багтаан үг хэлж болно” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн
Улсын Их Хурлын гишүүн М. Бадамсүрэн, З.Мэндсайхан нар үг хэлэв.
“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг
нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах" сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг хааж,
Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар хэлсэн үгэндээ “Өнөөдрийн сонсгол газрын
ховор элементийн талаарх мэдлэг мэдээлэл, байгаль орчин, хүн малын эрүүл
мэндийн асуудал, гуравдугаарт улс эх орны геополитик, эдийн засгийн асуудалд
төвлөрч энэ сонсголыг явууллаа. Энэ сонсголоос дүгнэлт гарна, дүгнэлтийг байнгын
хороо хэлэлцэж улмаар Улсын Их Хурлын 126 гишүүнд хууль санаачлах эрхийн
хүрээнд тодорхой хууль санаачлан, асуудалд бодитой хандах эрх зүйн орчин
бүрдэнэ. Өнгөрсөн хугацаанд бид алт, зэс, нүүрс, хүдэр, мөнгө, цайр гээд олон ашигт
малтмалыг олборлож ирсэн. Газрын ховор элементийг өнөөдөр бид нар хайгуулын
шатанд нь хэлэлцээд аж ахуйн нэгж, иргэдийн хоорондын ойлголцол алдагдснаас
болж төр тодорхой түвшинд оролцож, энэ асуудлыг зохицуулах шаардлага, үүргийг
хүлээж байна. Цаашдаа газрын ховор элементээ олборлох нь зөв үү? Уран, газрын
ховор элемент хүний эрүүл мэндэд ямар хортой вэ гэдэгт нарийвчилсан судалгаа
хийгээгүй, эрх зүйн орчин, бодлого тодорхой бус байгаагаас болж өнөөдөр төр засаг
нь ажил хийхгүй байгаа юм шиг, ард иргэд нь бас түүнд нь дургүйцэж эсэргүүцээд
байгаа юм шиг ийм нөхцөл байдал үүссэнийг өнөөдрийн энэ сонсгол харууллаа
гэдгийг бас та бүхэнд хэлье” гэв.
Ерөнхий хяналтын сонсголын нэгдсэн санал, дүгнэлт:
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо,
Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Ерөнхий
хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” 15/12 дугаар
тогтоолоор “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг
нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвээр Ерөнхий хяналтын сонсголыг
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын
чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Байгаль
орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Улсын Их
Хурлын Тамгын газар 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулж,
сонсголд Улсын Их Хурлын гишүүд болон шинжээч, оролцогчдоос гарсан санал,
дүгнэлтийг нэгтгэн дараах байдлаар танилцуулж байна:
101.Улсын Их Хурлаас зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсгол нь хууль
тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий
байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих
зорилгоор явуулдаг. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага албан тушаалтан энэ хуульд
заасны дагуу сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог
хангах юм.
2.“Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгийн
4.2.6-д “Эрчимтэй хөгжиж байгаа дэвшилтэт технологийн түүхий эдийн талаар
тусгайлсан бодлого боловсруулж, гадаадын өндөр технологийн хөрөнгө оруулалтыг
татна”, мөн 4.2.14-д “Газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг
эрчимжүүлнэ” гэж Монгол Улсад газрын ховор элементийн чиглэлээр Төрөөс
баримтлах бодлогыг тодорхойлсон.
3.Халзан бүрэгтэй орд бол ураны орд биш, газрын ховор элементийн орд
бөгөөд ашиглалтад бэлтгэгдэж байгаа Монгол Улсын анхны төсөл юм.
4.Газрын ховор элемент гэдэгт Менделеевийн үелэх системийн лантаноидын
бүлгийн 15 элемент, итри болон сканди зэрэг өөр хоорондоо химийн шинж чанар
төстэй, өндөр технологи, сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд нэн чухал хэрэгцээтэй
элементүүд хамаарна. Халзан бүрэгтэй ордод диспрози, терби, ниодим, паразиоди
гэх 4 тогтмол соронзонгийн түүхий эд газрын ховор элемент агуулагддаг бөгөөд
эдгээр нь өөрөөсөө цацраг идэвхигүй.
5.Зах зээлийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй өнөө үед Халзан бүрэгтэйн
газрын ховор элементийн ордыг ашиглан, түүхий эдийг дунд шат хүртэл
боловсруулж, нийлмэл исэл үйлдвэрлэх нь өндөр ач холбогдолтой. Энэ нь ордын
нөөцийг илүү үр ашигтай ашиглах, дотооддоо нэмүү өртөг шингээх, улмаар дэлхийн
тогтмол соронзонгийн зах зээлд урт хугацаанд найдвартай нийлүүлэгч болох
боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах
чухал төсөл болох юм.
6.Байгалын цацраг гэдэг нь ердийн ашигт малтмалын ордуудад ч байх бөгөөд
Халзан бүрэгтэй ордод агуулагдах уран 0.009% байгаа нь Монгол Улсын бусад газрын
ховор элементийн ордуудаас бага үзүүлэлт юм.
7.Халзан бүрэгтэйн орд газрыг хамарсан ашигт малтмалын хайгуулын тусгай
зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хууль /1997 он/-ийн 14 дүгээр зүйлд заасны
дагуу олгосон байдаг. Улмаар 2001, 2004 онд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.6.1
дэх хэсэгт заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төрлийг хайгуулын
тусгай зөвшөөрлөөс ашиглалтын тусгай зөвшөөрөлд шилжүүлсэн.
Одоо хүчин төгөлдөр байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт
малтмалын тухай хууль /2006/-ийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу
2011 онд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын
242, 243 тоот тушаалаар эзэмшигчийг өөрчлөн өнөөгийн хүчин төгөлдөр эзэмшигч рүү
шилжүүлсэн.
8.Өмнөх жилүүдэд ордыг ашиглаагүй, хөрс хөндөгдөөгүй, зөвхөн хайгуул
судалгааны ажил хийж, нөөцийг нэмэгдүүлэх, боловсруулалтын аргыг судлах үйл
ажиллагаанууд явагдаж байна.
119.Малын эрүүл мэндийн талаар Мянгад суманд өмнөх онуудад төрсөн гажигтай
төлүүдэд хийсэн Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээ
дүгнэлтээр цацрагийн хордлого илрээгүй, цацрагаас болсон гэдэг нь тогтоогдоогүй.
Мянгад суманд 2025 оны хавар ургийн гажигтай төрсөн төлүүдэд цацрагийн
шинжилгээг итгэмжлэгдсэн лабораториор хийлгэж, цацрагаас шалтгаалсан эсэхийг
баталгаажуулах шаардлагатай. Учир нь Мал эмнэлэг ариун цэврийн төв
лабораторийн цацрагийн тоног төхөөрөмж эвдэрсний улмаас одоогоор цацрагийн
шинжилгээ хийх боломжгүй байна.
10.Төрийн байгууллагын зүгээс танилцуулсан мэдээлэл болон шинжээчдийн
дүгнэлтээр хайгуулын үйл ажиллагаа явагдаж байх үед байгалийн цацрагийн хэмжээ
хүрээлэн буй орчин, хүн малын эрүүл мэндэд хордлого үүсгэх тунгаас эрс бага байна.
Тухайлбал цацрагийн хэмжээ нь Халзан бүрэгтэй төсөл орчимд хамгийн их газраа
1.67 микрозиверт/цаг байгаа нь Шинжлэх Ухааны онолын үүднээс авч үзвэл хүний
биед нөлөө үзүүлэх эрсдэл байхгүй.
11.Төсөл хэрэгжүүлэгч нь Халзан бүрэгтэй ордын нөөцийн тооцоо, Техник
эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны ерөнхий үнэлгээ, Байгаль орчны төлөв
байдлын үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэргийг боловсруулсан.
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулж, хэлэлцүүлсэн
боловч ургамлын суурь судалгаа болон усны чанарын судалгааг сайжруулах
шаардлагатай гэж үзээд БОУАӨЯ-аас буцаасан байна. Ордын ашиглалтын үйл
ажиллагааг эхлүүлэхээс өмнө Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг
харьяа яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу сайжруулж, иргэдээс санал авч,
баталгаажуулах шаардлагатай.
12.Хайгуулын шатанд усны нөөц болон чанарт онц ноцтой хохирол учруулсан
гэсэн нь шинжээчийн дүгнэлт болон төрийн байгууллагаас өгсөн мэдээллээр
нотлогдоогүй. Гэхдээ ашиглалтад шилжих үеийн технологийн усны хэрэглээг эцэслэн
тооцоолох, эх үүсвэрийг тодорхойлох, усны нөөц, чанарыг хамгаалах төлөвлөгөөг
боловсруулах зайлшгүй шаардлагатай.
13.Орон нутгийн иргэд болон Иргэний нийгмийн байгууллагуудаас төслийн үйл
ажиллагаатай холбоотой гаргасан гомдлуудыг Төрийн байгууллагуудаас сонсголын
явцад тодруулахад тухайн гомдлуудад дурдсан нөхцөл үндэслэл муутай,
нотлогдохгүй байсан.
14.Сонсголд оролцогчид, гишүүдийн зүгээс газрын ховор элементтэй
холбоотой эрх зүйн зохицуулалтыг давхардуулан хуульчилсан нь ойлгомжгүй,
сайжруулах шаардлагатай болохыг илэрхийлсэн.
15.УИХ гишүүд, төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгч, орон
нутгийн төрийн байгууллага газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах
бодлого чиглэлийн талаар харилцан ойлголцол, ойлголт муутай байна. Төрөөс
олгосон тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах чиглэлээр
дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай.
16.Орон нутгийн иргэд, төрийн захиргааны байгууллага, төсөл хэрэгжүүлэгчийн
хамтын ажиллагаа хангалтгүй, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр үйл
ажиллагаа маш муу явуулсан бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн
удирдлагуудын санаачилга сул байна.
1217.Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс орон нутгийн иргэдэд төслийн үйл ажиллагаа,
үр ашиг, үүнээс тухайн орон нутагт шууд үзүүлэх үр ашиг, хүрээлэн буй орчинд
үзүүлэх үр нөлөөг ойлгуулах талаар хангалтгүй ажилласан.
18.Сонсголын явцад Төрийн захиргааны байгууллага, Газар зохион
байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас тусгай зөвшөөрөлтэй талбайд албан
ёсны 1 иргэний өвөлжөө байсан тухай мэдээлэл ирүүлсэн. Цаашид нөлөөллийн бүс
дэх айл өрхийн талаар холбогдох хуулийн дагуу нарийвчлан судлах шаардлагатай.
Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал:
1.Монгол Улсын газрын ховор элемент хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа
явуулах эрх зүйн орчин дахь тулгамдсан асуудал, хуулийн нийцлийг хангах,
давхардлыг арилгах талаар Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс санаачилга гаргах.
Тухайлбал: газрын ховор элементийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах,
гадаадын хөрөнгө оруулалт татахад саад учруулж, давхардал үүсгэж буй Ашигт
малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулиудын хийдлийг арилгаж,
цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг тодорхой болгох хууль
тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулах;
2.Алсын хараа – 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсаны
дагуу Монгол Улсад эрдэс баялгийн салбарт газрын ховор элементийн хайгуул,
судалгааны ажлыг эрчимжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Халзан
бүрэгтэй ордод хийгдэж буй хайгуул судалгааны ажлыг үргэлжлүүлж, нөөцийг бүрэн
тогтоох, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухаанч байдлаар тодорхойлох
зэргийг харьяа төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн удирдлага, төсөл
хэрэгжүүлэгч нар хариуцах;
3.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг баталгаажуулах,
геологи хайгуулд гадаадын хөрөнгө оруулагчийн итгэлийг хамгаалах үүднээс хууль
хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоохоос бусад тохиолдолд хайгуул
судалгааны ажлыг тасралтгүй явуулахад харьяа төрийн захиргааны байгууллагаас
анхаарах шаардлагатай. Нөгөө талаас төслийн үйл ажиллагааны явц дахь байгаль
орчны нөлөөллийг тасралтгүй хянах, иргэдийн санаа зовоосон асуудлуудад
мэдээлэлтэй байх үүднээс харьяа төрийн захиргааны байгууллага, орон нутаг дахь
хяналт шалгалтын эрх бүхий нэгжүүд тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион
байгуулах;
4.Төсөл хэрэгжүүлэгч болон орон нутгийн иргэд, төрийн захиргааны
байгууллагууд, мэргэжлийн эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж, төслийн
талаар нэгдсэн мэдээлэл, ойлголттой болох, харилцан ойлголцлыг нэгтгэх үйл
ажиллагааг санаачилж зохион байгуулах;
5.Хайгуул судалгааны ажил дууссаны дараа Халзан бүрэгтэй ордын нөөцийн
тооцоолол, Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн
нарийвчилсан үнэлгээ зэргийг харьяа яамд Мэргэжлийн зөвлөлүүдээрээ хэлэлцүүлж,
ордыг ашиглалтад бүрэн бэлтгэгдсэн эсэх, ашиглалтаас үүдэх экологи, эдийн засгийн
болзошгүй хохирлын талаар дүгнэлт гаргах шаардлагатай. Иймээс чиг үүргийн
төрийн захиргааны төв байгууллагууд газрын ховор элемент дээр шинжлэх ухаанд
суурилсан нарийвчилсан судалгаа, шинжилгээтэй байх, хангалттай мэдээлэлтэй
байх;
6.Халзан бүрэгтэй ордоос Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг
дээр “4.2.13. Уул уурхайн түүхий эдийг боловсруулан, нэмүү өртөг шингэсэн хүнд
үйлдвэрлэлийг байгаль орчинд ээлтэй, тогтвортой байх зарчмаар хөгжүүлж, хөрөнгө
оруулалтын дэвшилтэт хэлбэрүүдийг дэмжинэ” гэсэн зорилт туссан байдаг. Цаашид
энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах үүднээс тус ордын түүхий эдийг
боловсруулахдаа баяжуулалт болон боловсруулалтын үйлдвэрийг ашиглан нэмүү
өртөг шингээсэн, эдийн засгийн тэлэлтийг дэмжих бүтээгдэхүүн гаргах нь зүйтэй;
7.Сонсголын үеэр төрийн захиргааны төв байгууллага, шинжээчдийн гаргасан
дүгнэлтүүдэд мэдээллийн зөрүүтэй ойлголтууд байгаа учраас цаашид төрийн
захиргааны төв байгууллагууд хоорондын ажлын уялдааг сайжруулах, нэгдсэн
ойлголт, мэдээлэлтэй байх чиглэлээр холбогдох арга хэмжээг авах;
8.Газрын ховор элементийн хүдэрт цацраг идэвхт уран тори бага хэмжээгээр
дагалдах байдлаар агуулагддаг бөгөөд бусад төрлийн ордуудад ч уран тори
агуулагдах явдал байна. Халзан бүрэгтэй ордын байгалийн цацраг идэвх нь тухайн
ордын хүдрийн олборлолт, баяжуулалт, гүн боловсруулалтад нөлөөлөхгүй. Гэхдээ
төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс цацраг идэвхийн нөлөөлөл технологийн процесст ямар
бүтээгдэхүүнд хэрхэн тархаж байгааг судлан, Цацрагийн аюулгүй ажиллагааны
дотоод дүрэм, Цацраг идэвхт хаягдлын менежментийн төлөвлөгөөг боловсруулан,
Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан ажиллах;
9.Хүрээлэн буй орчин, ус, хөрс, хүн, малд цацрагийн шинжилгээ хийх чадавх
хангалтгүй байгаа тул Цацрагийн чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөц,
лабораторийн тоног төхөөрөмжийг орон нутагт сайжруулах чиглэлээр үе шаттай арга
хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО,
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.