Төрийн албаны стандартыг боловсруулж, батлуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албаны стандартыг боловсруулж, батлуулна

/2024.03.12/: Төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэсэн стандарттай байна гэж Төрийн албаны тухай хуульд заасан.

Одоогоор ийм нэгдсэн стандарт байхгүй тул Төрийн албаны зөвлөлийн дарга тушаал гарган Төрийн албаны стандартын төслийг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурлын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, яам, агентлаг, сургалтын байгууллага зэрэг олон талын төлөөлөл бүхий 19 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва ахалж ажиллана.

Ажлын хэсэг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу төрийн албаны стандартын төслийг боловсруулах асуудлаар мэргэжлийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллана.

Төрийн албаны стандарт бий болсноор төрийн үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн шаардлагууд тодорхой болох юм.

Эх сурвалж: ТАЗ

Монгол, Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсгийн 13 дугаар хуралдаан болов
Монгол, Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсгийн 13 дугаар хуралдаан болов
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.