Монгол, Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсгийн 13 дугаар хуралдаан болов
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсгийн 13 дугаар хуралдаан болов

/2024.03.12/: Монгол Улс, ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсгийн 13 дугаар хуралдааныг ОХУ-ын Санкт-Петербург хотноо 03 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уг хуралдааныг Монголын талаас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Оросын талаас ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов нар тэргүүлж, хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, тодорхой чиглэлүүдийн талаар санал солилцов.

Мөн хуралдааны төгсгөлд “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай” 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протоколд гарын үсэг зурсан юм.

Ингэснээр тус хэлэлцээрийн үйлчлэлийн хугацаа дахин 5 жилээр буюу 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгагдлаа.

Эх сурвалж: БХЯ

ВИДЕО:  2023 онд 31 мянган иргэн цахимаар виз авч Монгол Улсад нэвтэрчээ
ВИДЕО: 2023 онд 31 мянган иргэн цахимаар виз авч Монгол Улсад нэвтэрчээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.