Гарааны 46 компанийг дэмжсэнээр 400 ажлын байр бий болгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гарааны 46 компанийг дэмжсэнээр 400 ажлын байр бий болгожээ

/2023.05.02/: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нарын ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдгээрийн эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхэд нийслэлээс анхаарч ажиллаж байна.

Тухайлбал, Улаанбаатар инновацын төв болон Баянхошуу бизнес инкубатор төвөөр дамжуулан бизнес эрхлэгч, энтрепренер залуусыг дэмжин ажилласны дүнд гарааны 46 компанийг бойжуулан гаргаж, 400 гаруй ажлын байрыг бий болгоод байна.

Мөн гарааны бизнес эрхлэгчид орчин үеийн дэвшилтэт техник, технологийн тусламжтайгаар бүтээгдэхүүнийхээ анхны загварыг турших орон зай бүхий “Бүтээгчдийн талбар”-ыг байгуулж, хөрөнгө оруулагчдад бүтээгдэхүүний загвараа танилцуулж, эхлэлийн санхүүжилт авах боломжийг бүрдүүлж өгчээ.

Эх сурвалж: НЗДТГ

Нийслэлийн хэмжээнд нийт 3.4 тэрбум төгрөг хэмнэжээ
Нийслэлийн хэмжээнд нийт 3.4 тэрбум төгрөг хэмнэжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.