Нийслэлийн хэмжээнд нийт 3.4 тэрбум төгрөг хэмнэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн хэмжээнд нийт 3.4 тэрбум төгрөг хэмнэжээ

/2023.05.02/: НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж байгаа ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Төлөвлөлтийг нь боловсронгуй болгох замаар төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр цөөнгүй ажлыг нийслэлд хийж хэрэгжүүллээ.

Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтан, албан хаагчдын нийт 447 орон тоог бууруулан 2.7 тэрбум төгрөг, суудлын автомашин ашиглаж буй албан тушаалтнуудын автомашины хэрэглээг зогсоосноор 226.7 сая төгрөг, албан томилолт, зочны зардлыг бууруулах, сургалт семинар, хурал зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулах, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах зэрэг өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг бууруулж ажилласнаар нийт 3.4 тэрбум төгрөгийг хэмнэлээ" гэв.

Нийслэл өмч хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулан хөрөнгө босгож болно
Нийслэл өмч хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулан хөрөнгө босгож болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.