Мэргэжлийн бус аялал жуулчлалын компанийг сонгохгүй байхыг анхаарууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэргэжлийн бус аялал жуулчлалын компанийг сонгохгүй байхыг анхаарууллаа

/2022.07.25/: 2022 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр Монгол Улс хилээ нээж, жуулчин хүлээн авах боломжтой болсноо олон улсад зарласан бөгөөд долоодугаар сарын байдлаар Монгол Улсыг зорин гадаад улс орноос ирэх жуулчдын тоо 100 мянгыг даваад байна.

Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гадаадын жуулчдын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл их бөгөөд нэг жуулчин аяллын хугацаандаа ойролцоогоор 1280 ам долларыг зарцуулж хариуцлагатай аялдаг бол дотоодын аялагчид эх орноороо болон гадаад улс оронд аялах тохиолдолд аяллын хүсэлт гаргасан мэргэжлийн бус компаниас хамааран эрсдэлд орох явдал цөөнгүй гараад байна.

Аялал жуулчлалын тур операторын чиглэлийн зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус хувь хүн, хуулийн этгээдүүд сүүлийн үед иргэдийн гадаад, дотоодод аялах хүсэл сонирхлыг ашиглан гадаадын улс орон болон дотоодын чиглэлд хямд зардлаар аялуулах нэрийдлээр баталгаат бус аяллын хөтөлбөр гаргаж, иргэд олон нийт мэдээлэл дутмагаас болж тус хөтөлбөрт хамрагдан эрүүл мэндийн болон санхүүгийн эрсдэлд орох явдлууд гарсаар байна.

Иймд нийт иргэд, аялагчдад аялал жуулчлалын тур операторын үйл ажиллагаа явуулах эрхгүй, мэргэжлийн бус байгууллагаар үйлчлүүлэхгүй байх, гэрээ хийхгүй байх, төлбөр тооцоо хийж эд хөрөнгө, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Дэлхий даяар 1 литр Аи-95 шатахууны дундаж үнэ 4,515 төгрөг байна
Дэлхий даяар 1 литр Аи-95 шатахууны дундаж үнэ 4,515 төгрөг байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.