Б.Бямбадорж: Коронавирусын дэгдэлт нэмэгдэж байгаа тул дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бямбадорж: Коронавирусын дэгдэлт нэмэгдэж байгаа тул дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай

/2022.07.20/: Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж коронавирус болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногоос 15 хувиар нэмэгдсэн. Вирусийн хувилбарын шинжилгээ хийхэд омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдсэн. Ханиах, халуурах, хоолой өвдөх гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч байгаа. Долоодугаар сарын 18-нд 290 тохиолдол бүртгэгдлээ. Томуу, томуу төст өвчний халдвар мөн буурахгүй байна. Тухайлбал, амбулаторийн үзлэгийн 9.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа юм” гэв.

Нөхцөл байдалтай холбоотойгоор олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатай байна. Мөн нэмэлт дөрөвдүгээр тунд хамрагдах хэрэгтэй байгаа юм. Гуравдугаар тунд нийслэлийн зорилтот иргэдийн 54 хувь нь хамрагдсан бол дөрөвдүгээр тунд таван хувь нь хамрагджээ. Вакцины нөөц хангалттай байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 33 цэг ажиллаж байна. Мөн хичээл эхлэх үеэр халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгааг хэлж байлаа.

Эх сурвалж: НЗДТГ

Засгийн газрын хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна
Засгийн газрын хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.