/2022.06.28/: Өчигдөр Украины төв хэсэгт орших Кременчук хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төв Оросын агаарын довтолгоонд өртөж, барилга шатаж, олон хүний амь үрэгджээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський агаарын дайралт зарлахаас өмнө худалдааны төвд 1000 орчим хүн байсан гэж мэдэгдэв.
"Аз болоход, бидний мэдэж байгаагаар тэр үед олон хүн гарч чадсан, хэдийгээр ихэнх хүмүүс гарч чадсан ч дотор нь ажилчид болон зарим зочид байсан" гэж тэр хэлэв.
Халдлагын улмаас одоогийн байдлаар 15 хүн амь үрэгдсэн гэж Полтава мужийн цэргийн захиргааны дарга Дмитрий Лунины Telegram цахим хуудаст мэдээлсэн бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэж мэдэгдсэн байна. Шархадагсдын тоо 58 хүрсэн гэж Украины Онцгой байдлын алба мэдээлэв.
Хэргийн газраас авсан дүрс бичлэгт барилгаас их хэмжээний утаа гарч, галд автсан нь харагдаж байна. Тус худалдааны төв нь ойролцоогоор нэг га талбайтай буюу ойролцоогоор хоёр хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц том юм байна.