/2022.06.27/ Үндсэн хуулийн цэцээс сонгуулийн тогтолцооны асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийж байна.
Тэрээр:
-Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж, 1 цагийн өмнө шийдвэр нь албан ёсоор гарлаа. Хуралдаанаар сонгуулийн пропорциональ тогтолцоо буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог бий болгох уу, үгүй юу гэдгийг эцэслэн шийдвэрлэлээ. Үүгээр олон жил маргаантай байсан асуудалд цэг тавьж байна. Гаргасан шийдвэрүүд нь бүгд нотолгоон дээр үндэслэгдсэн, олон судлаачдын байр суурь дээр тулгуурласан гэдгийг хэлмээр байна. Үр дүнд нь парламентын ардчиллыг бэхжүүлэх, МУ-ын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах үндэс суурь тавигдах юм. Цаашид пропорциональ тогтолцоотой болох нь тодорхой болсон. Хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгогдсон УИХ-ын гишүүн бол МУ-ын хөгжил, 3,5 сая Монголчууд, томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхийн төлөө кнопоо дардаг, мэтгэлцдэг, бодлого ярьдаг болох боломжтой болж байгаа юм. Түүнчлэн пропорциональ тогтолцоотой болсноор санал гээгдэх явдал багасна гэлээ.