/2022.06.27/ Булган аймаг Бугат сумын “Зүүн түрүүний гүүр” гэх газарт энэ сарын 25 -ны өдөр "Хово" маркийн автомашин онхолдож нэг хүний амь нас хохирчээ.
Тодруулбал, Жолооч "А" Дархан-Уул аймгаас Булган аймгийн чиглэлд зорчигчгүй ганцаараа хөдөлгөөнд оролцож яваад онхолдсон бөгөөд гүүрний хашлага мөргөн автомашинтайгаа унажээ. Улмаар эмнэлгийн анхан шатны тусламж авах замдаа нас барсан байна. Тус хэргийг Булган аймаг дахь цагдаагийн газраас шалгаж байгаа аж.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хурдаа тохируулж, техникийн бүрэн байдлаа хангаж, ачааны даацыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хэт ядарсан үедээ жолоо барихаас татгалзаж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.