/2022.6.23/ Номин Реалтор компанийн захиалгаар Сутайн хүчтэнүүд компанийн гүйцэтгэж байсан барилгын үйл ажиллагаа явагдаж байгаа газарт кран унаж, хоёр хүн амиа алдсан хэрэг өчигдөр гарсан.
ХУД-ын 18-р хороонд байрлах тус барилгын газарт гурван өргөх механизм бүртгэлтэй байжээ.
Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр "Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар тус барилгын краны үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналтыг зургаадугаар сарын 7-ны өдөр хийсэн, хазгай газар байршуулсны улмаас кран нурсан" гэв.
Мөн "Кран ажиллаж байх үеэр унасан тул хөдөлмөрийн аюулгүй байдал үүнд хамаарахгүй" гэх мэдээллийг өглөө.
Дашрамд сонирхуулахад, барилгын автокраны зөвшөөрлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өгдөг.