Өндөр хүчдэлд авирч гарсан иргэнтэй 3 цаг ярилцан буулгажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өндөр хүчдэлд авирч гарсан иргэнтэй 3 цаг ярилцан буулгажээ

/2022.06.23/: Өчигдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байх цахилгааны тулгуур багана дээр 1 хүн согтуугаар гарсан тухай дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход иргэн О 47 настай, эрэгтэй нь согтуугаар Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан /амиа хорлож болзошгүй/ гарсан байжээ.

Үүний улмаас Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн цахилгаан хүчдэлийг 2 цагийн хугацаанд тэжээлээс нь салгасан байна.

Тухайн иргэнтэй нийт 3 цаг ярилцсаны эцэст эсэн мэнд буулгаж чаджээ.

Эх сурвалж: ОБЕГ

Оноогоо ахиулах шалгуулагчид хоёр дахь удаагийн эеш-д хамрагдах боломжтой
Оноогоо ахиулах шалгуулагчид хоёр дахь удаагийн эеш-д хамрагдах боломжтой
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.