Соёлын яам: Тамгануудын загварыг Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын яам: Тамгануудын загварыг Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулсан

/2022.06.22/ Чингис хааны музейн хананд байршуулсан Их хаадын тамга олны анхаарлыг татаж, зарим нэг шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Бид үүнтэй холбогдуулан дээрх тамганы төсөв, хариуцаж хийсэн хүмүүсийн талаар холбогдох албаныхнаас тодруулга авлаа.

Соёлын яам:

-Музейн ханан дээрх Их хаадын тамгыг Урчуудын эвлэл хариуцсан. Түүнчлэн Чингис хааны музей нь тусдаа эрдэмтдийн зөвлөлтэй. Дотроо архитектурч, судлаачдын багаас бүрдсэн байдаг. Эдгээр судлаачид тухайн ханан дээрх бүтээлийн загварыг гаргаж Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулсан. Тус ажлыг ерөнхийлөн удирдсан хүн нь МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Б.Төмөрбаатар гуай юм гэлээ.

Харин Чингис хааны музейн хэвлэл мэдээллийн ажилтан н.Баярхүүгээс тамгануудын үнэ өртгийн талаар лавлахад, "Үнийн талаар сайн хэлж мэдэхгүй байна. Холбогдох албаны хүмүүсээс нь тодруулж байж мэдээлэх боломжтой. Одоогоор музейн ажил хийгдэж байгаа учир манай ажилчид завгүй байна" гэсэн хариултыг өгсөн юм.

“Doorknock 2022” хөрөнгө оруулагчдын уулзалтыг АНУ-ын ЭСЯ-наас зохион байгуулж байна
“Doorknock 2022” хөрөнгө оруулагчдын уулзалтыг АНУ-ын ЭСЯ-наас зохион байгуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.