А.Ананд, Б.Буяндэлгэр нарт холбогдох залилангийн хэргийн шүүх хуралдаан товлогдлоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ананд, Б.Буяндэлгэр нарт холбогдох залилангийн хэргийн шүүх хуралдаан товлогдлоо

/2022.06.21/: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч А.Ананд, Б.Буяндэлгэр нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагт товлоод байна.

А.Ананд, Б.Буяндэлгэр нар нь 2018-2021 оны хооронд бусдын facebook хаягт нэвтрэх, цахим сүлжээнд хуурамч зар байршуулах зэргээр бусдыг залилан 310 иргэнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм.

Эх сурвалж: БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

И.Мөнхжаргал:  Нөхөн сонгуулийн үеэр иргэдийн мэдээлэл болон зураг таарахгүй байх зэрэг ноцтой зөрчил илэрсэн
И.Мөнхжаргал:  Нөхөн сонгуулийн үеэр иргэдийн мэдээлэл болон зураг таарахгүй байх зэрэг ноцтой зөрчил илэрсэн
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.