ШУУД: Н.Түвшинбаярын шүүхийн шийдвэрийг танилцуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: Н.Түвшинбаярын шүүхийн шийдвэрийг танилцуулж байна

/2022.06.09/: Шүүгдэгч Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал өнөөдөр хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Яг одоо шүүгдэгч Н.Түвшинбаярт холбогдох шүүхийн шийдвэрийг танилцуулах гэж байна

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ял, 480 цаг албадан хөдөлмөр эрхлүүлэх санал гаргасан байгаа.

Шүүгч:

-Н.Түвшинбаярыг хүнийг алах гэмт хэргийг харгис, онц хэрцгийгээр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 2.2.1-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Иймд прокуророос эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2.1, 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус зүйлчилж, хэргийн зөрчилд тохирч байна гэж үзсэн. Шүүгдэгч Н.Түвшинбаяр нь хохирогчын хууль ёсны төлөөлөгч н.Нандинцэцэгт нийт 2 тэрбум 783 сая төгрөгийг нөхөн төлсөн. Энэ шийдэх тогтоолоор шүүгдэгч төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. н.Нандинцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.Түвшинбаяраас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Улсын яллагч:

Шүүгдэгч Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2.2.1, мөн хуулийн тусгай ангийн 17, 18 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.

“Хүүхдийг таргалалтаас сэргийлэх нь“ хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
“Хүүхдийг таргалалтаас сэргийлэх нь“ хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.