АТГ: Авлигын хор аюулыг ухуулан таниулах ажиллагаанд 600 гаруй иргэн оролцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Авлигын хор аюулыг ухуулан таниулах ажиллагаанд 600 гаруй иргэн оролцлоо

/2022.06.03/ Авлигатай тэмцэх газраас Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “E-Монголиа академи”-тай хамтран “Хүнд сурталгүй цахим үйлчилгээ” өдөрлөгийг 2022 оны тавдугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Автомашингүй өдөр”-өөр зохион байгуулав.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн 665 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр төрийн албаны хүнд суртал, чирэгдлийг арилгах ач холбогдолтой ажил болсон талаар олон нийтэд сурталчлах, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, гомдол, санал хүлээн авах, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа болон Авлигатай тэмцэх газар, АТГ-Олон нийтийн төв пэйжийг сурталчлах зорилгоор уг өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр “Найзын яриа” номын зохиолын дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “Шударга ёсны клуб”-ийн гишүүн сурагчдаар жүжигчилсэн тоглолт хийлгэсэн нь иргэдийн сонирхлыг татаж байв.

Өдөрлөгт нийт 600 гаруй иргэн оролцсон бөгөөд 30 гаруй иргэн авлигын асуудлаар өөрсдийн үзэл бодлоо хуваалцаж ярилцлаа. Мөн Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Батболд, гүйцэтгэх захирал бөгөөд нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр, улсын шигшээ багийн дасгалжуулагч Г.Доржпалам нар 10 улсын шигшээ багийн 10 шилдэг гүйлтийн тамирчдын хамт авлигагүй нийгмийн төлөө, шударга ёсыг тогтооход хувь нэмрээ оруулахаа амлаж, авлигын эсрэг үйл ажиллагаанд нэгдэж байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: АТГ

Хөвсгөл нуурын орчимд 37.9 км автозамын ажил явагдаж байна
Хөвсгөл нуурын орчимд 37.9 км автозамын ажил явагдаж байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.