Цагдаа, дотоодын цэргийнхэн говьд мод тарьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаа, дотоодын цэргийнхэн говьд мод тарьж байна

/2022.05.23/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөтөлбөр улсын хэмжээнд өрнөж байна.

Энэ хүрээнд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид Гашуун сухайт хилийн боомтод 1000 модыг тарих ажлыг зохион байгууллаа. Энэхүү мод тарих ажилд Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Хайрхан багийн шуурхай, Гааль, Мэргэжлийн хяналт, Эрдэнэс таван толгой, Энержи Ресурс, Орон нутгийн таван толгой, аж ахуй нэгж, иргэдтэй хамтран оролцож байна.

Гашуун Сухайт хилийн боомтын хувьд Монголын 33 говийн нэг Галбын говьд болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрладаг бөгөөд цөлжилт ихтэй, хуурайшилттай бүс юм.

Эх сурвалж: ЦЕГ

Нийслэлд спорт цогцолборууд ашиглалтад орлоо
Нийслэлд спорт цогцолборууд ашиглалтад орлоо
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.